РЕДАКЦИЙН СОНГОЛТ

2007 онд нээгдсэн Suuder.com блог гэрэл зурагчдын цогц сайт болон дахин мэндэлж BETA хувилбараа туршиж эхэллээ.

Анхны цомгоо гаргаж буй Vandebo хамтлагтаа баяр хүргэж мөн удахгүй болох цомгийн нээлтэд нь амжилт хүсье! 

Тун удахгүй дебют цомгийнхоо нээлтээ хийх гэж байгаа Vandebo, Monstar-ийн залуустай хамтран "TRYOUTS: Pisstyle" сэдвээр зураг авалт хийлээ.

2004 онд үүд хаалгаа нээж байсан Flickr платформыг зураг хадгалах хостинг үйлчилгээ эрхэлдэг SmugMug энэ оны дөрөвдүгээр сард өөрийн болгож авчээ. Flickr-ийн талаар бодох бүрт тэр үеийн идэвхтэй, хамт олонч гэрэл зурагчид тэдний хийж бүтээсэн амжилтууд шууд санаанд орж байна. 2005 онд Yahoo компани тус платформыг худалдан авснаас хойш facebook болон бусад олон нийтийн сүлжээнүүд хүчээ авч тодорхой чиглэл мэргэжил барьсан сайтууд уналтад орж эхэлсэн. Уналт олон жил үргэлжилж өдгөө өөр газар өөр санаачлагаар удирдахад хүрчээ.

Shanghai, China

#metro #metropolis #metrosexual #contemporary #documentary #photography #project #shanghai #china 

АВТО буландаа 4 жилийн өмнө нэмдэг байсан ГАДААД зургуудаас дахин нэмж эхэллээ. Зурганд Lamborghini Urus - Vossen Forged - S17-01 обуд. #БудааИд

-Нүднээс чинь харагдах бүхий л илэрхийлэл чиний хэн байх харагдана.

Гар утасны камерны чадамж, хэрэглээ өсөхийн хэрээр дагалдах програм, апп-ууд ч мөн хөгжсөөр байна.  Энэ удаад өөрийн ашигладаг апп-уудыг хүргэе гэж бодлоо.


Фотограмметрийн аргаар их хотын гудамжийг илэрхийлэх эд юмсын гурван хэмжээст цуглуулгыг Истанбулд байрлалтай oddviz нэгдэл эхэлжээ. Фотограмметр гэдэг нь газар болон тэнгэрээс авсан зургуудыг нэгтгэн гаргаж авдаг явцыг нэрлэдэг юм байна.

Чанадаас халих бясалгал хийдэг эгчтэйгээ санаандгүй гэмээр тохиолдлоор хамт хамрын хийд рүү явахаар болсон юм. Мэдээж зургийн аппараттайгаа. Өдөр болгоны өөр зургууд.

Boeing 747 жамбо жетийн нисгэгч Christiaan van Heijst 900 гаруй км/ц хурдтай дэлхийг тойрон аялахдаа гайхалтай өргөн өнцгийн гэрэл зургууд буулгажээ. Зарим мэргэжилд агуулгын давуу талууд байдгийг анзаарч гэрэл зураг сонирхож хөгжүүлэх нь ийм үр дүнд хүргэх нь гарцаагүй.

12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2018 энэ жил Мишээл экспо төвдөө эргэн иржээ. Үзэсгэлэн болдог газар нь жижиг болсон уу гэмээр оролцогчдын хэсгүүд нүсэр том болжээ. Урамшуулал, үнэгүй зайрмагууд урт оочир дараалал үүсгэсэн байсан нь зураг авахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм байна лээ. Цаашид хэвлэл мэдээллийн цаг ч юм уу байгаад ярилцлага зургуудаа өгчихдөг бол их зүгээр санагдсан.

Гадуур алхаад, хүмүүстэй танилцаад, юм ярилцаад, тэдний сэтгэл зовнил бүрт нь байлцаад нэг үзэв үү?

Энэ сумын уугуул, нэгэн эрхмийг сумынхан нь андахгүй, “Түүний эхнэр ч одой шүү дээ!” гэж ам нэгтэй дуулгана. “Санахбай монгол хэл мэдэхгүй, ах нь хэлмэрч хийе, суучих!” гэсээр 69 машин аслаа. Үнэндээ сумынхан их тусархаг хүмүүс юм, ямартай ч суучихлаа.

Гонг Конгийн түүхэнд хамгийн хүчтэйд бичигдсэн далайн шуурга “Манхут” Т10-ын үеэр буулгасан тэмдэглэлээсээ хүргэе.