Гэрэл зурагчин Eric Lafforgue-ийн Умард Солонгос-т хийсэн сурвалжлагыг бүрэн тайлбартайгаар цуврал болгон хүргэхээр бэлдлээ. Тэрээр Пхеньян хотод нилээдгүй хугацааг өнгрөөж аж амьдралыг нь баримтжуулжээ.

Ким, Пхеньян БНАСАУ, Поларойд
© Eric Lafforgue (2006)

Ням гаригт Пхеньян хотод тээврийн хэрэгсэл явахыг хориглодог тул гарсан завшааныг тааруулан мянга мянган охид бүжгийн дохиог даган удахгүй болох ардын их тоглолтонд бэлгэж байна.
© Eric Lafforgue

Телевиз, багш, эцэг эх нар нь хүүхдүүддээ юу гэж сануулдагыг сайн мэдэхгүй байна, гэхдээ тэдний зургийг авах нь Энэтхэгт барны зураг дарахтай адил хэцүү!
© Eric Lafforgue

Умард Солонгосын төр бүх зүйл дээр арга хэмжээ авсан байдаг. Ням гаригийн үд гэхэд бүх хүүхдүүд эх эцгийнхээ хамт ардын их тоглолтонд бэлдэхээр явсан тул хотын гудамж хоосон харагдана… Сонин уур амьсгал шүү.

Хиймэл дагуулаас шөнө авсан зурган дээр Солонгосын хойгын хөгжлийн ялгаа ассан гэрлээр нь харагддаг билээ. Умард Солонгос-т гудамжны гэрэлтүүлэг байдаггүй, хүмүүс гэртээ маш бага ваттын хүчтэй ламп ашигладаг болхоор тэр. Пхеньян хотын өдөр шөнө хачин жигтэй мэдрэмж үргэлж төрүүлнэ. Түлшний хямралаас болж оройдоо машины дуу ч ховор сонсогдоно. Шөнийн амьдрал огт байхгүй гэж хэлж болно. Зөвхөн хөшөө дурсгалууд баярын үеэр асаалттай өнжинө.
Өглөөний 6 цагаас шөнө дөл хүртэл чанга яригчаар эх оронч дуу явна. Пхеньян хотын гудамжууд аюулгүй ч жуулчидийг буудлаасаа гарахыг хориглосон байдаг.

Байшингуудыг гаднахыг тогтмол будаж янзалдагч дотор хэсэг нь засваргүй орхигдсоор л...

© Eric Lafforgue

Пхеньян бол бараан өнгө зонхилсон хот. Тэнд ямарч рекламны самбар байхгүй. Харин ням гаргийн бэлтгэл юмуу үүрдийн удирдагч Ким Ир Сений хөшөөнд цэцэг өргөхдөө эмэгтэйчүүдийн өмсдөг өмсгөл нь тус хотод өнгө нэмнэ.

© Eric Lafforgue

Мансу ууланд үүрдийн удирдагч Ким Ир Сений хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх гэж явахдаа тааралдсан охид. Тэд хэдийнээ цэвэрхэн талбайг цэвэрлэж байлаа. Энэ бол иргэн бүрийн хийх ёстой нийтийн ажлуудын нэг.

© Eric Lafforgue

Мансу ууланд 1972 оны 4 дүгээр сард их удирдагч Ким Ир Сений 60 насны ойд зориулан барьсан хүрэл хөшөө сүндэрлэнэ. Түүний ард Солонгосын хувьсгалын музей байрлана.

© Eric Lafforgue

Умард Солонгосын бүх залуучууд Армидаа 6 жилийн алба хаах үүрэгтэй. Энэ олон жил алба хаах нь ямарч утас, шуудангүй орчинд гэр бүлээсээ маш удаан хугацаагаар холбоо тасарна гэсэн үг.

© Eric Lafforgue

Ихэвчлэн эзгүй байдаг цэцэрлэгт хүрээлэнд хүмүүсийн зураг дарах боломж мэр сэр олдоно. Гэвч хүүхдүүд камернаас айж ичсэн хэвээрэй. Поларойд камераар авбал арай дээр юм байна лээ...

© Eric Lafforgue

Хотын агаарын бохирдлыг бууруулах зорилготойгоор ням гариг бүр тээврийн хэрэгсэл зорчихийг хоригложээ. Замын уулзваруудыг царайлаг бүсгүйчүүдээр зохицуулуулдаг бөгөөд машингүй үед ч гэсэн тэд хий хоосон хөдөлсөн хэвээр байдаг. Хувийн эд хөрөнгө гэж сонсоогүй ард түмэн хоёр хөлөөрөө унаа хийсэн хэвээр байна.

© Eric Lafforgue

Тайван амарч болно Умард Солонгосын арми биднийг хамгаална гэж энэ хүн охиндоо хэлж байгаа мэт.

Умард Солонгос бол дэлхийн хамгийн цэрэгжисэн улс. АНУ-ын мэдээлсэнээр бол тус улсын арми дэлхийд 4 дүгээрт жагсаж нийт 23 сая бие бүрэлдэхүүнтэй юм гэнэ. Хүмүүс Умард Солонгос-г цөмийн бөмбөгтэй гэлцдэгч тэдний цэргүүдийн зэвсэг нь 50-иад оных...

© Eric Lafforgue

Бүх Умард Солонгосчууд ижил загварын хувцас өмсөх хэрэгтэй. Эрэгтэйчүүд нь хар костьюм, эмэгтэйчүүд нь шулуун хүрэм. Бүх иргэд намын гишүүнчлэлээсээ хамаараад удирдагчийнхаа хөрөг юмуу улсынхаа тугийг зүүх үүрэгтэй байдаг. Тус тэмдгийг худалдаж авах боломжгүй.

© Eric Lafforgue

Пхеньяны метро 1968 онд 120 метрийн доор маш гүнд байгуулагдсан. Нийт 17 зогсоолыг Дахин нэгдэлт, Диваажин, Ялалт гэх мэт ойролцоо утгатай нэрээр нэрэлсэн нь тогтооход их хэцүү.

© Eric Lafforgue

Тус метро нь үйл ажиллагаагаа 1973 оны 9 дүгээр сард эхэлсэн байна. Зогсоол бүр өөр загвар дизайнаар хийгдэж агааржуулалтыг бүрэн шийдсэн. Хотын дурсгалт газрууд болон орон сууцны хорооллуудыг холбосон 2 замтай бөгөөд бүх иргэнд үнэгүй үйлчилнэ.

© Eric Lafforgue

Зүүн эрэг, Намфо гэрэлт цамхаг, Умард Солонгос

© Eric Lafforgue

Цэргийн музей бол том хөргөгч л гэсэн үг. Пхеньяны ихэнхи музей, дурсгалын барилгууд халаалтгүй байх тул зун хүртэл их хүйтэн байдаг. Францаар төгс ярьдаг хөтөч эмэгтэй их даарсан байдалтай байлаа. 2009 онд тэрээр 25 жуулчин хүлээн авч музейн 80 танхимыг үзүүлсэн гэнэ.

© Eric Lafforgue

Эрэгтэйчүүдийн гоёл

© Eric Lafforgue

Умард Солонгосчууд хүүхдүүддээ бас хайртай шүү. Хүүхдүүдийг гадуур гаргахдаа нас, хүйсээр нь ялгадаг юм байна лээ.

© Eric Lafforgue

Айл өрх бүр удирдагчидийнхаа хөргийг үл ялиг бөхийлгөн өлгөх ёстой. Ингэснээр удирдагч нар иргэдийнхээ бүх үйлдлийг харж байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилготой. Мөн төрийн радио бүх айлд эгшиглэж ухуулга сурталчилгаа зогсолтгүй явна.

© Eric Lafforgue

Гэрэл зурагчин Эрикийн хамгийн олонд хүрсэн зураг нь музейн тайлбарлагч Ким И Симийн зураг гэж бодож байна. Миний санаж байгаагаар 2009 оны Times сэтгүүлийн нүүрэн дээр гарч байсан.

© Eric Lafforgue

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    15

Suuder

Веб сайт: http://www.suuder.com/

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл