WB – White Balance гэж юу вэ? Цагааны тэнцвэр гэж махчилж болох. Энгийн үгээр бол Цагаан зөв цагаанаараа буувал бусад өнгө зөв гардаг гэсэн санаа. Үүнд гэрлийн эх үүсвэрүүдийн гэрлийн температур нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл өөр өөр гэрлийн эх үүсвэр нь янз бүр температуртай байдаг бөгөөд энэ нь нийт зургийн өнгө аяст нөлөөлж байдаг. Гэрлийн эх үүсвэрт камера зөв тохируулсанаар өнгө зөв үүснэ.


Гэрэл зургийг: @maxdream

Өнгө зөв үүсэх нь үзэгчдэд үзэхэд хялбар, тааламжтай мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа хүний зураг авч байх тохиолдолд цагааны тэнцвэрийг зөв тохируулах шаардлагатай.

 

WB-ыг тааруулах хэд хэдэн аргууд

 Камерын автомат горимуудыг ашиглах

Дижитал камерын A эсвэл AWB гэж тэмдэглэгдсэн нь бүрэн автомат WB тохируулагч бөгөөд камер өөрийн программын дагуу цагааны тэнцвэрийг тааруулдаг. Эсвэл “Зурагт” сонголтуудаас өөрийн тухайн зураг авч буй орчинд тохируулан тааруулах боломжтой.

 AUTO WB / Camera sets the white balance

 DAYLIGHT / Usually about 5500K

 CLOUDY / Above 7000K, so adds warm tones

 SHADE / Adds even more warm tones

 TUNGSTEN / 3200K or below, so adds cool tones

 FLOURESCENT / Usually green, so adds magenta

 FLASH / Usually a little cooler than DAYLIGHT

 CUSTOM WB / WB set by photographer

 

 Гараар тохируулах

Дижитал камерт К үсгээр тэмдэглэгдсэн сонголт байх бөгөөд энэ сонголтыг сонгож гэрлийн температурыг Kelvin-ийн хувиараар тохируулна. Энэ тохиргоог сонгосноор өөрийн хүссэн өнгө аясыг үүсгэх боломжтой юм. Үүний өмнө гэрлийн температурын талаар мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд тэгсэнээр өнгийг хурдан зөв тохируулахад тус болно. Мөн бага зэргийн мэдрэмж тус болно.

 

 

 Custom тохиргоог ашиглах

Зураг авч буй орчинд эхний зургийг зөв цагаан хавтанг авах бөгөөд түүнийгээ цагаан гэж сонгосноор камер WB-ыг өөрөө тохируулна. Үүний тулд зөв цагаан хавтан шаардлагатай. Боломжгүй бол ямар нэг цагаан зүйлийг орлуулж болно.

 

 White Balance Card ашиглах болон зураг буулгасны дараах тохиргоо

Энэ тохиолдолд зураг буулгахдаа RAW форматаар буулгах шаардлагатай бөгөөд тэгснээр зураг буулгасны дараа компьютерт програмын тусламжтай цагааны тэнцвэрийг зөв тохируулж болно.

 

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    116

Davaadorj Uuganbayar

Веб сайт: https://beta.suuder.com/uuganbayar

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл