Гурвалын Дүрэм

Гурвалын дүрэм (Rule of thirds) юм. Доорх байдлаар зургаа хуваах бөгөөд огтлолцсон цэгүүд нь хүний анхаарал хамгийн их төвлөрдөг цэг юм. Тухайн цэг дээр гол биетээ байрлуулах нь зургийн зохиомжийг илүү цэгцтэй, хүн үзэхэд эвтэйхэн болгоно.

                       

Хөрөг зурагт гурвалын дүрмийг ашиглахдаа огтлолцсон цэг дээр хүний нүүр, нүд байрлаж байхаар зургаа зохиомжилно.

Мөн хэвтээ болон босоо шугамуудын дагуу гол биетийг байрлуулж болно.

Харин байгалийн зурагт хэвтээ шугамын дагуу 1/3 болон 2/3 болгон газар тэнгэрийг хуваах нь зохимжтой. Мөн анхаарлын цэг дээр онцлох, гол биетүүдийг байрлуулж болно. Газар тэнгэрийг зурагт тэнцүү оруулах нь зургийг сонирхолгүй болгодог.

Гурвалын дүрмийн хүснэгтийг ямар ч дижитал камер болон зураг боловсруулах програмуудаас олж болно.

Гол санаа нь зургийн тань гол дүр төвдөө байрлах нь зохиомжид муугаар нөлөөлдөг. Гол биетээ зургийнхаа аль нэг талд гаргаж, эсрэг талд орон зай гаргах нь зургийг үзүүштэй, сонирхолтой болгодог. 

  Гол биет анхаарлын нэг цэг дээр эхэлж, өөр нэг цэг дээр дуусах нь зохиомжийг эвддэг    Гол биетээ зургийн голд байрлуулах нь зохиомжийн хувьд сонирхолгүй байдаг.    Гурвалын дүрмийг зөв ашигласан

Дээр хэлсэнчлэн энэ бол гэрэл зургийн А үсэг юм. Анхан шатны заавал мэдэж байх зохиомжийн элемент бөгөөд үүнээс гадна олон төрлийн зохиомжийн элементүүд байдаг. Зарим дүрмүүд хоорондоо харшлах нь ч бий. Энэ дүрмийн дагуу зургаа буулгавал зургийг тань цэгцтэй, сонирхолтой болгох юм.

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    85

Davaadorj Uuganbayar

Веб сайт: https://beta.suuder.com/uuganbayar

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл