Histogram гэж юу вэ?

Histogram нь нэг төрлийн гэрэл хэмжигч гэж ойлгож болно. Зургийн нийт талбай дахь гэрэлтэй хэсэг болон бараан хэсгүүдийг диаграмм хэлбэрээр үзүүлж байгаа илэрхийлэл юм. Энэ нь энгийн халаасны камераас эхлээд мэргэжлийн төвшний бүх төрлийн камерт байдаг. Мөн зураг боловсруулах програмуудад бүгдэд байх бөгөөд histogram-ыг ашиглан зургаа боловсруулах нь таны зургийн зөв буулгалтад сайн үр дүн үзүүлнэ. 

Histogram нь ерөнхийдөө доох зурагт үзүүлж байгаа шиг харагдана.

Highlight - Гэрэл ихтэй хэсгүүд
Midtones - Дундаж гэрэлтэй хэсэг
Shadows - Бага гэрэлтэй буюу сүүдэрлэсэн хэсгүүд

Histogram нь дээрх гурван зүйлээс бүрдэж байгааг харж байгаа байх. Тэгвэл аль хэсэгт илүү их өргөгдөж байна вэ гэдэг нь тэт нөхцөл зурагт илүү их байна гэсэн үг. Дээрх жишээ зураг шиг Histogram хоёр талаас алгуур голруугаа өндөрсөж тогтсон уул хэлбэртэй байх нь Контраст хэвийн, буулгалт зөв таарсан зургийг илэрхийлж байдаг. 

Мэдээж хэрэг зургийн гэрэл, сүүдрийн ялгаанаас хамааран Histogram нь өөр өөр харагдах болно. Доорх зургаас нэг биетийг өөр өөр буулгалтаар буулгаснаар Histogram хэрхэн өөрчлөгдөж байгааг харж болно. 

-2 (Хэт бага гэрэлтэй)

 

-1 (Бага гэрэлтэй)

 

0 (Яг таарсан гэрэлтэй)

 

+1 (Их гэрэлтэй)

 

+2 (Хэт их гэрэлтэй)

 

Тэгвэл доорх зургаас зургийн контрастыг өөрчилснөөр зураг хэрхэн өөрчлөгдөж байгааг харна уу. Контрастыг Lightroom програм ашиглан -100 +100 гэсэн тохиргоогоор нэг зургийг хувиргаж үзсэн байгаа. 

-100 (Контраст бага)

 

+100 (Котраст их)

Хэрэв Histogram чинь зүүн талдаа буюу Shadow хэсэгт налж өндөрссөн байвал таны зургийн зарим хэсэг тас хар болсон буюу деталь алдсан. Тэр хэсэгт ямар ч детальгүй болсон байна гэсэн үг. Эсрэгээрээ баруун талд буюу Highlight хэсэгт налж, өндөрссөн бол зургийн тань аль нэг хэсэгт хэт их гэрэлтэж, “цоорсон”, цав цагаан болсон буюу деталь алдсан. Детальгүй болсон гэсэн үг.

Аливаа зураг буулгахдаа орчин чинь ямар байна, деталь алдаж байгаа эсэхийг Histogram-ыг хянаж мэдэж болох юм. Мөн боловсруулах явцдаа байнга Histogram-д хяналттай байх хэрэгтэй. Ялангуяа компьютерийн дэлгэцүүд өөр өөр тохиргоотой байдаг учир Histogram-ыг ашиглаж сурсан тохиолдолд зургийнхаа гэрлийн хэмжээг төвөггүй мэдэж, уншиж сурах нь. Lightroom програмын хувьд зураг боловсруулахдаа шууд Histogram дээр ажиллах боломжтой байдаг.

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    57

Davaadorj Uuganbayar

Веб сайт: https://beta.suuder.com/uuganbayar

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл