Улаанбаатарын хамгийн хѳл хѳдѳлгѳѳнтэй хэсгүүдийн нэг "Нарантуул" зах дээр камертайгаа анх удаа очиж үзлээ. Зах дээр телевиз, сонин сэтгүүл гэх мэт мэдээллийн хэрэгсэлүүд л очиж ямарваа нэгэн нэвтрүүлэг, мэдээ сурвалжлага бэлтгэдэг. Энэ нь тэдгээр хүмүүст камер барьсан хүн бол зурагт телевизийн хүн гэсэн ойлголт ѳгсѳн байж магадгүй юм. "Юун зураг аваад байнаа" гэсэн асуулт зах руу орсон эхний 5 минутанд хэд хэдэн удаа сонсогдсон нь үүнийг нотлох илэрхийлэл байж магадгүй. Их л цэрвэсхийж, эвэртэй туулай харсан мэт гайхах уурлах нь зэрэгцсэн харц гаргаж байгаа хүмүүст дасал болоогүй шинэ зүйл гэдэг нь илт. 

Улаанбаатар хотын ХАМГИЙН ТОМ гэх тодотголтой энэ зах дээр 100-н мянган хүн тогтмол худалдаа үйлчилгээ явуулдаг бол тэдний 80% нь эмэгтэйчүүд байдаг гэсэн судалгаа байдаг. Хэдэн мянган хүн энэ захаас ашиг орлого олж, хэдэн мянган гэр бүл энэ захаас хамаарсан амьдралтай байгааг мэдэхгүй ч энэ маш том тоо гарна гэдэг би итгэлтэй байна. Гэвч худалдаа үйлчилгээ явуулах тохиромжтой нѳхцѳл байдал, хѳдѳлмѳрийн аюулгүй орчин биш гэдгийг бүгд мэддэг.

"Хамгийн муу муухайг Нарантуул-аас харж болно" гэж хэлэх хүмүүс ч байна. Гэвч ѳѳрчилѳх, шинэчлэх талаар ярьж байгаа нь тун ховор.  Хот маань хѳгжиж илүү сайхан болгоход бид шинэ баригдах ѳндѳр байшин, шинэ гэх тодотголтой зүйлсэд илүү анхаарал хандуулж үүнийг хѳгжил гэж андуурч, ѳнгѳрсѳнѳѳс одоог хүртэл бидэнд асуудал болсоор ирсэн хар толбыг мартах нь бидэнд хэрэгтэй хѳгжил мѳн үү?. (Энэ бидний ѳнгѳрсѳнд зүүдэлсэн хар дарсан зүүд биш одоо, ирээдүйд ч нүүр тулж буй бодит байдал юм.)

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    115

Gansukh Luubat

Камер: Sony A7

Веб сайт: https://500px.com/luubatgansuh

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл