Дуран

Гэрэл зургийн чанарт камераас илүү дуран нөлөөлдөг гэж мэргэжлийн хүмүүс ярих нь элбэг. 
Камерын дуранг хараалах уртаар нь “өргөн өнцгийн”, “нормаль буюу хэвийн”, “телефото буюу татдаг” гэж ангилдаг. 

35мм хүртэлх дуранг өргөн өнцгийн дуран гэх бөгөөд эдгээр дурангууд маш өргөн хүрээг хамарсан зураг буулгахад туслах боловч дүрсний гажиг болон орон зайн баримжааг алдагдуулдаг. Мөн өрц нээлттэй үед ч талбайн гүн их байдаг. 

50-85мм бүхий хараалах урттай дуранг нормаль буюу хэвийн дуран гэж нэрлэж болно. Эдгээр дурангууд нь дүрсний гажиг бага бөгөөд орон зайн баримжааг хүний нүдээр харж байгаатай ижил буулгадаг. Хөрөг зурагт хамгийн их ашиглагдана.

100мм-ээс дээш хараалах урттай дуранг бидний нэрлэж заншсанаар татдаг дуран буюу телефото дуран гэж нэрлэдэг. Эдгээр дуран нь холын биетийг ойртуулж буулгахад тус болдог. Мөн орон зайн баримжааг алдагдуулж, наана цаана байгаа биетийг нааж харагдуулдаг. Дүрсний гажиг хамгийн бага байна. Өрц хэдий хаалттай үед ч талбайн гүн багасдаг. 

 

Мөн дуранг зориулалт болон бүтцээр нь дараах байдлаар хуваана.

Дан дуран буюу тогтмол хараалах урттай дуран. Татдаг буюу хэд хэдэн хараалах уртыг агуулдаг дуран. Макро (никкор дурангийн хувьд микро) маш ойрын зайд фокуслах боломж олгоно, жижиг биет, шавьж, цэцэг зэргийг авахад ашиглана. Ташуу шилжүүлэгч буюу Tilt and Shift. Энэхүү дуранг интерьер, экстерьерийн зурагт түлхүү ашигладаг бөгөөд гажиг засах боломж олгохоос гадна фокус шилжүүлэх боломж олгодог.

 
  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    97

Davaadorj Uuganbayar

Веб сайт: https://beta.suuder.com/uuganbayar

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл