Түүнтэй өнгөрүүлсэн нэг өдрийн тэмдэглэл.

Нүдээ аниад л...
Нарыг хамгийн гоёор тэгж л хардаг,
тэгж л мэдэрдэг
Нүүр халуу оргитол илбээд л...
Нар бид хоёр тэнд хоёулaхнаа байдаг.

Нүдээ аниад л...
Чамайг хамгийн удаанаар тэнд л хардаг,
тэндээс л сонсдог
Нүүх үүлсийг үлээх уруул,
Нүдний чинь өмнүүр унжсан үс
Чи намайг огт тоодоггүй ч
тэнд бид хоёр л байдаг.

Нүдээ аниад л...
Салхитай ярилцдаг
Сарыг үнсдэг
Шувуудтай инээлдэн нисэж,
өвсөн дор амьдардаг
Шуурга, аадар, тэнгисийг ч тайвшраад,
уйлтал нь дуу аялдаг
Гариг эрхэс дундаас ээж рүүгээ далладаг,
аавыгаа инээлгэдэг
Ганцхан чи л тэнд
эндэх шигээ...

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    154

Ganbold Baljma

Камер: Canon 5D Mark iii

Веб сайт: http://heradonlkham.tumblr.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл