Гэрэл зураг сонирхогч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Suuder.com эргэн ирж бидэнд мэдлэг туршлагаа хуваалцан мөн бие биенээсээ суралцах боломжтой болсонд их баяртай байна. Өнөөдрийн нийтлэлдээ хоолны зураг авалтын тухай хуримтлуулсан багахан мэдлэгээ хуваалцая гэж бодлоо.

Хэд хэдэн кафе болон зоогийн газруудтай хамтран ажиллахад хамгийн ихээр ойлгосон зүйл бол захиалагч талын санаа болон эрмэлзэж буй үр дүнг нь сайн ойлгосон байх хэрэгтэй. Заримдаа бидэнд хэцүү захиалагч нар таардаг, тэд өөрсдөө яамар зургууд хүсэж байгаагаа сайн мэддэггүй эсвэл сайн тайлбарлаж чаддаггүй. Зурагчин хөлсөлж байгаа болохоор биднийг бүх зүйлийг мэднэ гэж бодоод тодорхой тайлбар хэлдэггүй.

Гэтэл кафе, зоогийн газар бүр өөр өөр онцлогтой байдаг. Зарим нь эрүүл бас шинэхэн ногоо жимсээр хийсэн хоолоо харуулахыг хүсдэг бол зарим нь ямар нэгэн улсын хоолны соёлыг мэдрүүлэхийг хүсч магадгүй. Тйимээс та захиалагчаас юу тэднийг онцолж буйг сайтар ярилцан түүн дээр нь тулгуурлан өөрийн санаа бодлоо хэлж, бас жишээ зургууд үзүүлж болох юм. Хэрвээ та зураг авалт хийгдэх өдрөө зөөврийн компьютерээ авж очин эхний хэдэн хоолны зургуудыг шууд том дэлгэцээр захиалагчдаа харуулах бол бүүр ч сайн байна. Учир нь ярилцаж тохиролцох мөн яаг бодит үр дүнг харах 2 өөр мэдрэмжийг төрүүлэх үе гардаг. Та ч бас шууд том дэлгэцээр дарсан зургуудынхаа фокусыг шалгаж, цаашид камераа илүү оновчтой тохируулахад тус болно.

Дараагийн анхаарах зүйл бол гэрэл юм. Би хувьдаа байгалийн гэрлийг түлхүү ашиглах дуртай. Нэгэн удаа 4 сарын дунд үед сүлжээ рестораны менюны зураг авалтыг хийхдээ тал хоолнуудыг нь гадаа үүдэн дээр нь дарж билээ. Тиймээс та ч бас байгалийн гэрэл ашиглах дуртай эсвэл таны захиалагчид байгалийн гэрэлтэйд дарсан зургууд таалагдаж байвал зураг авалтын өмнө тэрхүү рестораны орчныг сайн судлах юм. Цонхнууд нь аль зүг рүү харсан, хэр их хэмжээний гэрэл орох боломжтой, өдрийн аль цагт хамгийн гэрэлтэй байх гээд олон зүйл дээр тулгуурлан зураг авах цаг өдрөө товлох юм. Байгалийн гэрэл ашиглаж байгаа бол таньд гэрэл уусгагч даавуу   (light diffuser) мөн гэрэл ойлгогч хавтангууд (light reflector би цагаан хөөсөнцөр ашигладаг)хэрэг болно. Эхнийх нь хурц гэрэлтэй үед гэрэл сүүдрийн контрастыг багасгах зорилгоор ихэвчлэн цонхон дээр тогтоож ашигладаг, удаахыг нь гэрлийн эсрэг барьж сүүдэр ихтэй хэсэг дээр илүү их гэрэл ойлгох зорилгоор ашиглана.

Ямар төрлийн зураг авалт болохоос шалтгаалан танд өөр өөр төрлийн нэмэлт чимэглэлүүд хэрэг болж магадгүй. Үүнд жимс ногоо, халбага сэрээ эсвэл гоёмсог ширээний алчуурууд ч хэрэг болж болно шүү дээ.

Хамгийн сүүлд хийгдсэн зураг авалтанд ашигласан зүйлүүдээсээ та бүгдэд жишээ болгон үзүүлж байна. Нэгэн хэвийн байхгүйн тулд өөр өөр өнгийн эсвэл өөр материалтай алчуурнууд мөн арын фон ашигласан юм. Мөн захиалагч маань зарим зургууд жаахан ил хуль байна гэсэн болохоор нэмэлт поднос тавиур ашиглах, уух зүйлүүдийн орцонд орсон бүтээгдэхүүнүүдийг мөн гаргаж тавьснаар зургууд илүү дүүрэн мэт санагдах болно.

Камерны тохиргоо

Хэрвээ байгалийн гэрэлд дарах бол aperture (монголоор хэлж мэдэдгүй ээ) 4.5аас доошгүй байна, хэтэрхий их нээвэл хоолнуудын ихэнх хэсэг нь фокус багатай гарна. Shutter speed мөн 1/160аас доошгүй байх. 160аас доош байвал зураг мөн л фокусгүй гарах эрсдэлтэй. Iso хувьд гэвэл бага байх тусмаа илүү чанартай болох ч хэрвээ гэрэл хүрэлцэхгүй байгаа үед дээд тал нь 1600 дээр тохируулдаг. Эцэст нь хэлэхэд зургаа raw файлаар дарвал дараа нь янзлахад таньд илүү их боломжийг өгнө.

 

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    133

Lulu Dasha

Веб сайт: avdar.club

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл