Гар утасны камерны чадамж, хэрэглээ өсөхийн хэрээр дагалдах програм, апп-ууд ч мөн хөгжсөөр байна. Энэ удаад өөрийн ашигладаг апп-уудыг хүргэе гэж бодлоо.

Миний хувьд сүүлийн жилүүдэд гар утсаар зураг авах сонирхол ихэссэн бөгөөд энэ нь цаг хугацаа хэмнэхээс гадна, муугүй зураг буулгачихдаг.  Бүр цаашлаад гар утсаар авсан зургаа stock.adobe.com сайтад зарж үзсэн гэхээр гологдохооргүй байгаа биз. Үүнд хэд хэдэн апп тус болдог. Би iPhone 6s plus утас хэрэглэдэг бөгөөд iOS-д суурилцан апп-уудыг танилцуулж байна. Зарим нэг нь Android дээр шууд татахаар байхгүй бол хүлцэл өчье!

 

 

Wow. Just sold my first photo which I took with my mobile on #adobestock. Wonderful gift on #newyeareve #ubeveryday

A post shared by Uuganbayar D (@uugan23) on

 

1. VSCO - Хэн бүхний мэдэх, iPhone-чдын хамгийн дуртай зурагны апп
Энэхүү апп нь танд зураг буулгах болон боловсруулахад аль аль үед маш их хэрэг болно. Ялангуяа iPhone утасны өөрийн Camera апп нь хэт автомат учраас зарим бүтээлч зураг буулгах сонирхолтой залууст төвөг учирдаг. Тэгвэл VSCO апп-ын тусламжтай гар утасны камераа мэргэжлийн мэт тохиргоо хийж зураг буулгах боломж олдоно. Мөн Зураг боловсруулалт нь нарийн учир хүссэн үр дүндээ хүрэхэд тань туслах болов уу.  

 

 

Хөвсгөл нуур, Хүслийн Хад. #summer2017 🏕#khuvsgul #lake #mongolia #nextdestination

A post shared by Uuganbayar D (@uugan23) on

Анх ашиглаж эхлэхэд зарим нэг тохиргоо, цэс нь ойлгомжгүй мэт санагдах болов ч 2, 3 зурагны дараа учрыг нь олчих байхаа. Инстаграм ашигладаг бол боловсруулалтын хэсэг нь нилээд ойролцоо санагдах болно.  

Зураг буулгах үед фокусын цэг болон гэрэл хэмжигчийг хоёр өөр цэгт тааруулах боломж олгоно.  

Мөн RAW зураг авах, Exposure, WB, MF, ISO, хөшигний хурд зэргийг өөрөө тохируулах боломж олгодгоороо дэвшилттэй

App Store | Play Store

Adobe Lightroom mobile app
Хэрэв компьютер дээрээ Lightroom програмыг ашигладаг бол гар утасны апп-ыг нь ойлгож, ашиглахад маш хялбар байх болов уу. Мөн энэ апп илүү таалагдаж магад. Энэ апп нь таныг зураг авах үед тус болж чадахгүй ч гэсэн зургийг боловсруулахад маш сайн туслагч байж чадна. Хальсыг харанхуй өрөөнд, дижитал зургийг гэрэлтэй өрөөнд боловсруулдагийг одоо бүгд мэддэг болсон байлгүй дээ.

App Store | Play Store

Instagram
Мэдээж хэрэг өөрийн авсан зургуудаа хуваалцах талбар хэрэгтэй.  Нэгэнт гар утасны гэрэл зураг ярьж байгаа болохоор Инстаграм бол хамгийн тохиромжтой талбар гэдэгтэй маргахгүй биз.  Бусад нийгмийн сүлжээтэй харьцуулахад Инстаграмд хамгийн өнгөлөг, гэгээлэг уур амьсгал бүрдсэн байдаг.  Зөвхөн зургаа хуваалцах бус боловсруулахад тань туслах хялбар туслагч байж чадна гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ шууд бэлэн филтер ашиглах биш Edit цэсэнд ороод зургаа бүтээлчээр боловсруулж, өөрийн өнгийг гаргаж авахыг хичээгээрэй.

App Store | Play Store

Adobe Clip
Гар утас ярьсаных гар утасны видеонд хэрэг болох апп дурдахгүй бол болохгүй. Дахиад л Adobe.  Гар доорх хялбар аргаар өөрийн видеогоо өнгөлөг болгоод зогсохгүй, монтажалж дэвсгэр ая тавиад дурсамжаа хадгалахад тус болно. iPhone gallery, сошл сүлжээ өөр дээрээ хялбар аргаар Memory, эсвэл Story үүсгэдэг болчихсон. Гэхдээ Adobe Clip зүгээр ч нэг өөр дээрээ видео эдит хийгээд зогсохгүй бусад Adobe-ын програмуудтай Cloud-аар холбогдож, хэрэгтэй дүрс, эсвэл зургаа хооронд нь хольж сольж болно. Мөн Look хэсэгт нь олон аятайхан өнгөний темплэйт байдаг.

App Store | Play Store

Quik by GoPro
GoPro-ын эрч хүчтэй рекламуудыг санаж байна.  Бас сүүлийн үед гэр бүлд чиглэсэн гэр бүлийн жаргалтай мөчийг харуулсан рекламуудыг нь ч бараг бүгд мэдэх байлгүй. Энэ бяцхан апп таны гар утасны галлерей дэх зургуудыг яг тэр уур амьсгалтай болгоход тус болно. Хэрэв бүр залхуу чинь хүрвэл Flashbacks цэсрүү ороход л таны зураг, видеог өдөр сараар нь, аль эсвэл газар орноор нь ялгаад ганц товшилтоор дурсамжит видео бүтээчихнэ. Дүрс хооронд шилжих эффектүүдийг тохируулах боломж хязгаарлагдмал байдал нь таалагддаггүй юм. Гэхдээ л таны цагийг хэмнэж, хялбархан видео бүтээхэд тус болно. 

 

Google Street View
Аялсан газар болгоноо яг тэнд эргээд очсон мэт эргэж харахад 360 градус зураг тус болдог.  Тэгвэл Google Street View апп таныг 360 камергүй байсан ч гар утсаа ашиглан 360 зураг бүтээхэд туслах болно. Авсан зургаа Google Map дээр оруулаад Монгол орны үзэсгэлэнт газруудаа сурталчлаарай.  Бяцхан зөвлөгөө өгөхөд хэрэв гар утсаа ашиглаж зураг авах бол:

Гар утас яг нэг цэг дээр байж байх шаардлагатай. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь гар утсаа бариад дороо эргэж 360 авах гээд байдаг. Эсрэгээрээ гар утсаа нэг цэгт барьж өөрөө тойрч эргэж авах юм бол илүү цэвэрхэн зураг бүтэх болно. 

Миний авсан жишээ зургууд, бүгд iPhone 6s plus утсаар авсан

Хорго сөнөсөн галт уул, Архангай аймаг, Монгол
 
Өвгөн хад, Тэрхийн цагаан нуур, Архангай аймаг, Монгол
 
Хүслийн хад, Хөвсгөл нуур, Хөвсгөл аймаг, Монгол

App Store | Play Store

Хүн болгонд хүртээмжтэй байх үүднээс үнэгүй ашиглах боломжтой апп-уудыг танилцууллаа. Цааш энэ цувралыг үргэлжлүүлж, өшөө олон сонирхолтой апп-уудыг танилцуулах болно.  Мөн асуулт байвал доор үлдээгээрэй.  Эсвэл өөрсдийн хэрэглэдэг апп-ыг хуваалцаж болно шүү.

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    69

Davaadorj Uuganbayar

Веб сайт: https://beta.suuder.com/uuganbayar

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл