Намар ирэх бүрдээ гуниг хөтлөн хүрээд л ирдэг. Учир нь олдохгүй бодлын үймээн дунд өөрийгөө тэр дундаас салган гарах гэж хэсэг хугацаа өнгөрнө. Гэхдээ намрын шаргал өнгөнд цаанаасаа л дурлачихдаг нь гунигт мэдрэмжийг тайван жаргалтай мэдрэмжээр өөрчилдөгт нь гайхдаг. Салхи нь, үнэр нь, өнгө нь, нарны тусч буй тусгал нь хүртэл бүгд хоорондоо эвлэгхэн зохидгийг хараад мэдэрдэгтээ өөртөө баярлана.  

 

"Нүдээ аньж биеэ хураалаа. Бодол минь танил газруудаар хөвнө. Оршихуйг нь үгүйсгэж, дурсахыг ч хүсдэггүй газар руу. Зөвхөн миний л багтдаг орон зай руу. Би ганцаараа. Энд ганцаараа, ертөнцөд ганцаараа. Сэтгэлдээ ганцаараа, бодолдоо ганцаараа. 
Цаг үргэлж ганцаараа. Гэр бүл, найз нөхөд, хөл дүүрэн өрөөнд ч ганцаараа. Өглөө нүдээ нээхдээ ч, аймшигтай өдөр бүрийг туулахдаа ч, эцэстээ мөнхийн харанхуйтай нүүр тулахдаа ч ганцаараа. Би айдасдаа ганцаараа. Өөрөөлийн инээдийн цуурианд ганцаараа. 
Би ганцаараа байхыг хүсдэггүй. Би ганцаараа байхыг хэзээ ч хүсэж байсангүй. 
Гэвч би оргүй хоосон руу хөвнө. Ганцаараа"

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    139

Ganbold Baljma

Камер: Canon 5D Mark iii

Веб сайт: http://heradonlkham.tumblr.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл