Архангай аймгийн, Хашаат сумын "Цайдам" жуулчны баазын нэрэмжит "Адуучдын баяр" сүүлийн 8 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус арга хэмжээ нь сум орон нутгийн залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой өдөрлөг юм. Залуусын адуутай харьцах, адуучин хүний ур чадвар, авхаалж самбайг сорихоос гадна адууны соёлын бүрдэл хэсгүүдийг гаднын аялагч жуулчдад сонирхуулах нэг өдрийн сонирхолтой хөтөлбөр болжээ. Сүүлийн жилүүдэд уг арга хэмжээн дээр гадны гэрэл зурагчид баг болон ирж тусгай сургалт зохион байгуулан оролцдог болоод байгаа ажээ. Та бүхэн тус арга хэмжээг сонирхохын зэрэгцээ Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн цогцолборт газар орноор аялан, Билгэ хааны музейг үзэж, Улаан эрэг дээрээс орчноо тольдон, Шивээ овоогоор очиж сонирхолтой түүхийн ул мөрийг үзэж, Өгий нуурын эрэг дээр нар жаргааж орой нь халуун ус душ, боловсон 00 зэргээр бүрэн хангагдсан "Цайдам бааз" дээр тухлах боломжтой...@TSADAIMCAMPMONGOLIA

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    50

Ido Ido

Веб сайт: https://beta.suuder.com/ido

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл