Жил бүрийн 8-р сарын эхний өдрүүдэд Архангай аймгийн, Хашаат сумын "Цайдам" жуулчны бааз “Бяцхан 99 баатрын аялал” дааганы уралдааныг зохион байгуулдаг юм байна. 9 жил тасралтгүй зохион байгуулж байгаа уг "СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ"-нд сум орон нутгийнхан дор бүрнээ бэлдэн оролцохоос гадна хот нийслэлээс хүүхдүүд ээж ааваараа Монгол баатрын хувцас хэрэгсэл, зэр зэвсэг бэлдүүлэн очиж оролцох болжээ...Арга хэмжээний үед нас насны ангилалд бөх барилдах, сур харвахын зэрэгцээ орон нутгийг сурагчдын урлаг соёлын хөтөлбөр зэрэг сонирхолтой үзэж харах зүйлээр баялаг байсан юм. Гэрэл зурагчин бидний хувьд орон нутгийн хүн зоны ахуй байдал, зан заншил, өв соёлтой илүү ойр гүнд нь орох гайхалтай боломж байлаа. Энэ нь аялал жуулчлалын хөтөлбөрийг сонирхолтой баялаг болгож байгаагаас гадна арга хэмжээнд амжилттай оролцсон жаалуудад хичээлийн хэрэглэл, ном дэвтэр, компьютер гэх мэт мэдлэгт чиглэсэн бай шагнал өгч байгаа нь бидэнд таалагдсан юм...Ташрамд хэлэхэд Цайдам бааз нь тус орчиндоо тав тухаараа хамгийн сайн бэлдсэн газар юм билээ. Хээр хөдөө явахад нэн чухал асуудал болох 00 ба усанд орох душ зэрэг нь гадний ямар ч жуулчдыг дагуулаад очиход нүүр улайхаар үгүй санагдсан... @TSAIDAMCAMPMONGOLIA

 

 

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    17

Ido Ido

Веб сайт: https://beta.suuder.com/ido

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл