Бүх мэдээллийг амархан олдог болсон өнөө үед ямар камертай тэр төхөөрөмжөө хэрхэн ашиглахаа мэдэхээс илүү ямар зураг авах вэ? Ямар төвшинд гарах вэ? аль чиглэлийг сонгож хөдөлмөрлөж олсон хэдээ зарцуулах вэ? гэдэг асуултад эхлээд хариулт хайсан зөв санагддаг. Камер сайн мэддэг хүн гоё зураг дардаггүй харин шинэ санаатай, өнцөгтэй, зохион байгуулах чадвартай, гүйцэтгэл сайтай, санаагаа хэр илэрхийлж ойлгуулж байгаа зурагчин гоё зураг дарна. Нэг ёсны продюсер шүү дээ. Мэдээж хэрэглээний програм камераа сурах хэрэгтэй гэхдээ хүнээс асууж юм уу хаа газрын сургалтад суух биш яг өөрөө өдөр шөнөгүй цаг гаргаж золиослох хэрэгтэй. Гэрэл зурагчин гадуур их явдаг бас хажуугаар нь маш их суудаг мэргэжил. Хэлний, байгаль цаг агаарын, гэрлийн гэх мэт мэдлэг шаардана. Нэг ёсны орчноо мэдэрдэг гярхай хурдан шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Дээрээс нь эрүүл мэнддээ анхаарахгүй бол биеийн хүчийг чинь ч туршчихдаг. Би бүх ажил дээр том толгойл гэсэнгүй өөрийгөө илэрхийлэх хувийн зургууддаа тийм өнцгөөс хандахыг зөвлөж байна. Хүнээс сурахдаа хийсэн ажлаас нь суралцах хэрэгтэй тэр үед юу тохиолдсон асуудлаа хэрхэн шийдсэн гэх мэтээр. Камер бол дараагийн асуудал хямд slr бариад эхний 10-20мянган зургаа дархад өрц, хөшиг энэ тэр аяндаа толгойд ороод ирнэ. Олон камер элээсний дараа бол бүр ярихаа ч байна шүү дээ. Програм сурах дээр бол тусдаа пост оруулъя. Үйлчилгээ хөгжсөн цагт бол бүх төхөөрөмжийг түрээсэлж болж байгаа тул гэрэл зурагт орж буй залуус суурь мэдлэгээ сайжруулмаар байна шүү! #suudercomзургийг: Rich Johnson

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    30

Munkhdelger Tuvshin

Веб сайт: www.suuder.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл