Миний зүгээс танд хүргэх санаа.

Шинэ газар ирлээ гэж бодоод яг одоо гараад алх



Ханой, Вьетнам, 2018

Гадуур алхаад, хүмүүстэй танилцаад, юм ярилцаад, тэдний сэтгэл зовнил бүрт нь байлцаад нэг үзэв үү?

“Ёохх нээх гоё аялах юм сан..” гэдэг бодол төрсөн даруйд өөрийгөө аваад л гарчих гэж зөвлөе. Үзээгүй дүүргээрээ, яваагүй гудмаар аа алхаад нэг үзээрэй. Хэмнэл нь өөр байх болно, надад итгэ.

Орчноо солимоор санагдвал нэг аймгийн төв шуртхийж одчихоод ир. Зун цагт нутгийн хуримаар ороод гар, найрлаад нэг үз. Өвөл цагийн мөсөн хүрхрээний хажууд нэг хоноглоод үз.

Ховдын тарвас, Буриад талх, зөөхий.. Явж байж л амтлах зүйлсээр Монгол үнэхээр баялаг!

Аялсан болгон жинхэнэ аялагч байдаггүй, байгаа орчноо онцолж олж хардаг нэгэн л жинхэнэ аялагч байдаг.


Шанхай, 2018

Гудамд хийцгүрэх нь ч аялал мөн

 

Үнэндээ бид л өөрсдийгөө элэг бүтэн гэж боддог болохоос ихэнхдээ бодолдоо бөглөрчихсөн л гудмаар алхцгаадаг. Автусанд өрнөх яриа, ТҮЦ-ийн дуурийг сонирхоод нэг үзээрэй.. ТВ, сониноос илүү зүйлийг үзүүлэх болно тэнд, нээрээ шүү!

 

Улаанбаатарын бүүдгэр дунд инээмсэглэл хамгийн сайхан чимэг!

 

Харилцаа их энгийн зүйлс дээр тогтдог. Ойлголцол, мэдрэмж, хамгийн гол нь инээмсэглэл..

Тэгэх лээр яасан байх нь уу?
Инээмсэглэлээ зүүгээд гудмаар алхсан байх нь!

#ӨдрийнМэнд :)

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    34

A G N U U S H

Камер: Olympus OMD5 Mark II

Веб сайт: https://www.medium.com/agnuush

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл