Алтай сум, Баян Өлгий аймаг.

Сумын хувьд нэг эцсээс нөгөө рүү 5км, худалдааны гудамжтай, бусад сум шиг авсаархан ихэнх газар нь нэг гудам даа.


Гэр гаднаасаа.

Энэ сумын уугуул, нэгэн эрхмийг сумынхан нь андахгүй, “Түүний эхнэр ч одой шүү дээ!” гэж ам нэгтэй дуулгана.

“Санахбай монгол хэл мэдэхгүй, ах нь хэлмэрч хийе, суучих!” гэсээр 69 машин аслаа. Үнэндээ сумынхан их тусархаг хүмүүс юм, ямартай ч суучихлаа.


Хэнийх нь ч юм..

Эхлээд би тэднийг харж зүрхэлсэнгүй, ер бусын өндөртэй тэднийг цэнхэр дэлгэцээр л харсан уу гэхээс..

 

Санахбай, 50 настай. Алтай сумын уугуул. Хаалгаар гарж буй эхнэр Аймангуль, Толбо сумаас суугуул, 38 настай.

Одой төрсөн тэрбээр сумын дээс тоотой л хэд алхсан.

Санахбай, 50 — ”Би ер нь сурч байгаагүй, 1 сар л сургуульд явсан. Сурахаас илүүтэй доог тохуу болсноо л их санадаг юм. Зүгээр л тэвчээгүй, тэгээд л хөдөө рүү гээ буцчихсан.”


Том охин С. Алтангүл, 7-р анги.

Том охин Алтангул 7-р ангид сурдаг. Түүнийг анх сургуульд оруулах зорилгоор Санахбайнх гэр бүлээрээ сумын төв нүүж ирсэн түүхтэй.
“Түүний ээж өвчнөөр өөд болсон. Тухайн үед Алтангул дөнгөж ойтой байлаа. Тун амаргүй он жилүүд байсан шүү” хэмээн Санахбай дурссан юм. “ Амьдрах хүсэлгүй болсноо санадаг. Одоо ч бодоход их хүнд байдаг.” гэлээ.
Мухамед хүү одоогийн эхнэр Аймангүлээс төрсөн. Алтай сумын 4-р ангид сурдаг.
 

Бага хүү С. Мухамед, 4-р анги; Ээж Аймангүль,38

 


Тэдний хамтын түүх 8 жилийн өмнөөс эхэлсэн. Санахбай-н том ах Толбо сумаар явахдаа Аймангүлыг анх харсан гэдэг. Мэдээж дүүдээ хэл дуулгасан, тэд танилцсан, тэгээд л “салахаа больцгоосон”.
 


Санахбай, 50. Аймангүль,38. Өөрсдийн орон дээр.

“Бид 2 2-уулаа халамжийн мөнгө авдаг, түүгээрээ л амьдардаг. Сард нийлээд 280.000₮. Нийт ам бүл 7уулаа болсон. Дүү маань өвчнөөр өөд болоод 3 хүүхэд нь өнчин хоцорсон. Бид 2 шууд л өөрсөд дээрээ авсан. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг гээд 7 жилийн өмнө сумын төв орж ирсэн. Гэрээсээ бид 2 гардаггүй. Өдөржингөө л хамт байна, их хайрлана нэг нэгнээ. (инээв)” -Санахбай,50


Санахбай, 50.

“Сумын төв хүртэл ойрхон л доо, 2км. Гэхдээ алхахаар их ядардаг, таксидхаар үнэтэй. Ядрахаар шөнө унтахгүй. Бэрхшээлүүд бас бий л дээ. Одоо гарын үзүүрээр юу л хийж болохоор байна бүгдийг хийдэг. Хутга, сур гэх мэт. Ууг нь засаг даргаас сумын төвдөө эмнэлэгтэй ойрхон газар хүссэн ч авч хэлэлцээгүй. Эмнэлгээс ирж биднийг үзнэ гэж байх биш, өөрсдөө очих болно. Ууг нь төвдөө бол дэлгүүр цэцэрлэгтэйгээ ч ойрхон амар байхгүй юу.” Санахбай, 50


Гэргий Аймангул, 38.

“Заа тэгээд эрүүл л байвал боллоо, бүгдийг давна л гэж боддог.” -Санахбай, 50.
 

Тэд Монгол хэл мэдэхгүй, би ч салем-ээс цаашгүй. Сумын ахын хазгай Монголоор ийм нэгэн хачирхалтай уулзалт тэр жижигхээн шавар байшинд болж өнгөрсөн юм даг.

“Хүссэнээрээ асуулт асуу, байгаагаар нь л хүргэ” гэж тэд байн байн сануулсансан.

Аан тийм, бас #СайханАмраарай гэж хэлүүлсэн шүү!

Фото Тэмдэглэлийг
Алтай сум,
Баян-Өлгий аймаг. 
2017.09.28
  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    42

A G N U U S H

Камер: Olympus OMD5 Mark II

Веб сайт: https://www.medium.com/agnuush

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл