2004 онд үүд хаалгаа нээж байсан Flickr платформыг зураг хадгалах хостинг үйлчилгээ эрхэлдэг SmugMug энэ оны дөрөвдүгээр сард өөрийн болгож авчээ. Flickr-ийн талаар бодох бүрт тэр үеийн идэвхтэй, хамт олонч гэрэл зурагчид тэдний хийж бүтээсэн амжилтууд шууд санаанд орж байна. 2005 онд Yahoo компани тус платформыг худалдан авснаас хойш facebook болон бусад олон нийтийн сүлжээнүүд хүчээ авч тодорхой чиглэл мэргэжил барьсан сайтууд уналтад орж эхэлсэн. Уналт олон жил үргэлжилж өдгөө өөр газар өөр санаачлагаар удирдахад хүрчээ.

Flickr-ийн шинэ эзэд хэрэглэгч бүрд 1TB үнэгүй зай өгдөг байсныг цуцалж 2019 оны 1 сарын 8-наас эхлэн зөвхөн 1000 зураг/видео үнэгүй байрлуулах хязгаартай болж байгаа юм байна. Харин оны эхэнд PRO хэрэглэгч болсон, шинээр $49.99 (жилийн) төлж PRO хэрэглэгч болсон аккаунтууд хязгааргүй зайтай хэвээр байх юм байна. 1000-аас хэтэрсэн зурагтай үнэгүй хэрэглэгчид PRO авах бол 15%-ийн хямдралтай.

Хэрэв та JPG зургуудаа олноор нь Flickr-д хийж хадгалсан байгаа бол 1000-аас хэтэрсэн бүх зургаа 2019 оны 1 сарын 8-наас өмнө татаж авахгүй бол хуучнаас шинэ хүртэл дараалалтайгаар устгаж эхлэхийг сануулж байна.


Эх сурвалжууд: 
https://www.flickr.com/lookingahead
http://blog.flickr.net/en/2018/11/01/changing-flickr-free-accounts-1000-photos/

  • ТОП ЧАРТ

    0
    2 10
  • УНШИГДСАН

    16

Munkhdelger Tuvshin

Веб сайт: www.suuder.com

Улаанбаатар хот, Монгол улс


Сэтгэгдэл