Архитектур

Shanghai, China

#metro #metropolis #metrosexual #contemporary #documentary #photography #project #shanghai #china 

Токио хотод хийсэн сарын аялалын зургуудаас хүргэе.

Улаанбаатар хотын дүр төрх өргөн өнцөгөөр.

Францийн гэрэл зурагчин Lauren Marsolier-ийн фото-коллажууд миний үзэж байсан хагийн өвөрмөц, цэвэрхэн, минималист санагдлаа!

Дубай хотод байрлалтай гэрэл зурагчин Nihed B-ийн сонгомол бүтээлүүд.

Архитектур булангийн маань сүүлийн нийтлэлд HYDE Architects компанийн гэрэл зурагчин хүнд зориулан барьсан байшингийн зургууд багтлаа.

1960-аад оны үед эд хүчээ авч байсан Metabolism хөдөлгөөний гол төлөөлөгч болох Kisho Kurokawa-гийн дизайнаар бүтсэн Nakagin Capsule Tower Токио хотын одоогийн үзэмжинд хэдийнээ тохирхооргүй болжээ. Энэхүү олон хүнийг зэрэг багтаах анхны загвар нь орчин үеийн хүний хэрэгцээг хангахаасаа илүү хоёр дахь сонголт байсаар ирсэн тул төдийлэн амжилт олж чадалгүй одоог хүрчээ. Ингээд удахгүй нураагдах гэж буй барилгуудыг баримтжуулдаг гэрэл зурагчин Noritaka Minami-гийн 1972 төслийн зургуудаас хүргэе.

Архитектурын гэрэл зургийг дотор нь Fina art (арт) болон Commercial (сурталчилгааны) гэж хоёр хувааж болох юм. Тэгвэл Грек гэрэл зурагчин Pygmalion Karatzas гоёмсог барилгуудын зургуудыг байгалийн тогтоц мэт арт хэлбэрээр авчээ.


Казахстан улсын 1998 онд гаргасан чухал шийдвэр бол тухайн үеийн нийслэл Алматы хотыг Астана хотоор солиход байлаа. Ингэснээр Астана хот хуучин зөвлөлт холбоот улсын бүс нутагт шинэ эхлэлийг бэлэгдэж ер бусын хөгжлийг харуулж эхэллээ.

Хүн ам ихээр төвлөрсөн Хонг Kонг хотын орон сууцнууд гэрэл зурагчин Michael Wolf-ийн нүдээр.

Өөрийн амьдарч буй эх хотынхоо амьдралыг гэрэл зурагчид янз бүрээр дүрсэлдэг билээ. Нэг хэсэг нь хүмүүсийн ахуй амьдралыг ойроос буулгадаг бол нөгөө хэсэг нь эх хотоо хөгжил дэвшилийн бэлэг тэмдэг болсон шилэн барилгуудаар ерөнхийд нь илэрхийлдэг. Тэгвэл Дубай-д 2008 оноос хойш амьдарч байгаа Германы гэрэл зурагчин Sebastian Opitz амьдарч буй хотынхоо барилгуудын зургийг маш чадамгай авчээ.

Нью Иоркд оршин суудаг гэрэл зурагчин Todd Eberle ихэвчлэн арт болон барилга уруу дурангаа чиглүүлдэг нэгэн. 1990-д оны үед түүний дарсан Donald Judd-ын арт тавилгануудын зургууд нь алдар нэрт хүргэж байжээ. Ингээд Todd-ын минималист загвартай барилгуудыг баримтжуулсан зургуудыг үзэцгээе.

Лондон хотын төв хэсэг South Bank-д кино бүтээгч нар очиж Англи /Брит/ уур амьсгалын дүрсийг авах дуртай гэнэ. Тус газрын нилээдгүй том хэсгийг бетон саарал байшингууд эзэлдэг тул бага зэрэг уйтгартай дүр төрхтэй юм байна. Гэвч саарал өнгөтэй хамгийн том байгууламж болох “National Theatre” буюу “Үндэсний Театр” гадна талбайдаа архитектор Haworth Tompkins-оор түр хугацааны үзэгчдийн танхим бүтээлгэж өгүүлэгдээд байсан өнгөний контрастийг авчирчээ.

Энэхүү зургийг би эхлээд харахдаа сайн чанарын 3D render гэж ойлгосонч цааш үргэлжлүүлтэл хэдийнээ баригдаж дууссан “Galaxy Soho” цогцолборын зураг юм байна. Уг 18 давхар оффис энтертайментийн зориулалттай гоёмсог гүүрнүүдээр холбогдсон орчин үеийн загварыг Zaha Hadid Architects компани гаргаж Бээжин хотын гайхалтай барилгуудын тоог нэгээр нэмжээ.