Сурталчилгааны зураг

Forever 21 брэндийн спорт хувцасны шинэ гэрэл зургууд. Энэ удаагийн сурталчилгааны нүүр царай модель Келли Гейл (Kelly Gale) болсон байна.

Дизайнер Жереми Скотт (Jeremy Scott) Moschino брэндийн 2017 оны хавар/зуны сурталчилгаандаа Жижи Хадид (Gigi Hadid) болон Белла Хадид (Bella Hadid) нарыг оролцуулсан байна. Гэрэл зургийг Стивен Мейзел (Steven Meisel).

Supreme брэнд шинэ коллекцийн гэрэл зургууд дээрээ Японы алдарт гэрэл зурагчин Nobuyoshi Araki-тай хамтарсан байна. Брэндүүд ийм маягаар тэс ондоо чиглэлээр уран бүтээлээ туурвидаг авьяастнуудыг сонгож байгаа нь бүтээлч сэтгэлгээ нь хэр хөгжсөнийг харуулж байгаа хэрэг.

Борооны цув, салхинаас хамгаалах куртик худалдаанд гарлаа.

"Team 93//KiDULT"-н зүгээс та бүхэндээ 2016 оны зуны 2-р цуврал загварууд маань бэлэн боллоо. Эдгээр загварууд маань 6-р сарын 16-ны өдрөөс манай студид худалдаалагдаж эхлэх болно. Манайхыг сонгон үйлчлүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Бид цаашид илүү их хичээж ажиллана.

93//KiDULT багийн зүгээс хавар зуны коллекц та бүхэндээ дэлгэж байна. Бид SS16 коллекцдоо эрч хүч, хурд, биед эвтэйхэн байдлыг эрхэмлэн даавуун материалтай өдөр тутмын футболка, өмд, цамц болон гадуур хувцсыг 4-н сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Suitsupply брэнд намар/өвлийн загваруудаа танилцуулсан гэрэл зургууд нь бидэнд маш их таалагдлаа!

Freshcotton брэндийн намар/өвлийн Digital Warriors LookBook гарчээ. Уг зургууд дунд манай giveaway-д бэлэглэсэн iPad-ын гэр орсон байна лээ.


F311 агентлагийн танилцуулга зураг авалт.

VANS брэнд гурван график дизайнер оролцуулсан ARTWALK төслийн хүрээнд бүтээлч загварууд гаргасан байна. Тус загварууд дээр хэрэглэгчидийн дунд санал асуулга явагдаж зураач MERIЗ KARABULUT-ын загвар ялсан байна.

Жил бүр сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан кампанит ажил явуулдаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” ашгийн бус байгууллагийн энэ жилийн сурталчилгаанууд гоё болжээ.

Загварын гэрэл зурагчин Mat Maitland-ын тансаг бүтээгдэхүүнүүдийн өвөрмөц коллажуудыг цуврал болгон хүргэж байна.

Үнэхээр өвөрмөц бас зоригтой гэрэл зурагчин Frederik Heyman-ий бүтээлүүдээс сонирхуулж байна. Түүнийг өөрийн зураг дардаг стилийнхээ талаар тайлбарлаач гэсэн асуултанд “Би юу хүссэнээ хийх болно!” гэж товчхон хариулт өгчээ.

Collaborative булангийн маань идэвхтэй эрхлэгч, гэрэл зурагчин Tuvshuu.Purev “Говь” компанийн сурталчилгаанд ашиглагдсан “Blue Side” хэмээх зохиомжоо зөвхөн манай буланд зориулж эх хувиар нь илгээсэн байна.