Эвлүүлэг

Залуу нас, эрх чөлөө, адал явдлыг илэрхийлсэн гэрэл зурагчин Julia Nimke-гийн бүтээлүүдээс хүргэе.

Сан-Францискод байрлалтай Швед гэрэл зурагчин Gabriel Isak-ийн бараан, гунигтай ч гэмээр сюрреал гэрэл зургууд.

Францийн гэрэл зурагчин Lauren Marsolier-ийн фото-коллажууд миний үзэж байсан хагийн өвөрмөц, цэвэрхэн, минималист санагдлаа!

Францийн гэрэл зурагчин Renaud Marion авто машины хөгжлийг өөрөөр төсөөлж дугуйны оронд агаарын сэнс байрлуулсан хөлөгнүүдийн “Air Drive” хэмээх сэт зургуудаа гаргасан байна. Тэрээр өөрийн багадаа авахыг мөрөөддөг байсан XK120 Jaguar, Cadillac DeVille, Chevrolet El Camino, Camaro, Mercedes-Benz SL, 300 Roadster загваруудаа хөвдөг болгон эвлүүлэг хийжээ. Харамсалтай нь Дэлхий дээр хөвөх машинуудыг одоо хүртэл зохиогоогүй л байна.

Шведийн 14 настай гэрэл зурагчин Mattias Tyllander-ийн бүтээлүүдээс.

Нью-Йорк хотын гэрэл зурагчин Nicolas Bruno-гийн зохиомжуудаас хүргэе.

Иранд гэрэл зургийн багшаар ажилладаг залуу Samad Ghorbanzadeh-ийн эвлүүлгүүдээс.

Жил бүр сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан кампанит ажил явуулдаг “Хил хязгааргүй сурвалжлагчид” ашгийн бус байгууллагийн энэ жилийн сурталчилгаанууд гоё болжээ.


Гэрэл зурагчин Mikko харанхуй шөнө болсон үеэр бидний зам дээр гэнэт гарч ирэх амьтадаас санаа аван “Шөнийн Амьтад” хэмээх эвлүүлэг хийжээ.

19 настай гэрэл зурагчин David Talley-гийн бүтээлүүд. Иймэрхүү стилийн гэрэл зургуудыг fine art photography буюу уран гэрэл зураг гэх юмуудаа?

Францийн зураач бас гэрэл зурагчин Marwane Pallas-ын мэдэрч буулгаж байгаа ертөнц нь үнэхээр өвөрмөц юмаа!

Сүмд ажилладаг байхдаа гэрэл зураг сонирхож эхэлсэн Rob Woodcox-ын бүтээлүүд адал явдалт номны дүрслэл юм шиг санагдлаа.

Англид оршин суудаг 18 настай гэрэл зурагчин Oliver Charles-ийн бүтээлүүд.

Канадын хамгийн баруун захын муж Бритиш Коламбиад байрладаг гэрэл зурагчин Joel Robison-ны бүтээлүүд. Байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай газар аж төрдөг энэ залууг хэрхэн сэтгэж байгааг хамтдаа үзэцгээе.