Үйл явдал

2004 онд үүд хаалгаа нээж байсан Flickr платформыг зураг хадгалах хостинг үйлчилгээ эрхэлдэг SmugMug энэ оны дөрөвдүгээр сард өөрийн болгож авчээ. Flickr-ийн талаар бодох бүрт тэр үеийн идэвхтэй, хамт олонч гэрэл зурагчид тэдний хийж бүтээсэн амжилтууд шууд санаанд орж байна. 2005 онд Yahoo компани тус платформыг худалдан авснаас хойш facebook болон бусад олон нийтийн сүлжээнүүд хүчээ авч тодорхой чиглэл мэргэжил барьсан сайтууд уналтад орж эхэлсэн. Уналт олон жил үргэлжилж өдгөө өөр газар өөр санаачлагаар удирдахад хүрчээ.

12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2018 энэ жил Мишээл экспо төвдөө эргэн иржээ. Үзэсгэлэн болдог газар нь жижиг болсон уу гэмээр оролцогчдын хэсгүүд нүсэр том болжээ. Урамшуулал, үнэгүй зайрмагууд урт оочир дараалал үүсгэсэн байсан нь зураг авахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм байна лээ. Цаашид хэвлэл мэдээллийн цаг ч юм уу байгаад ярилцлага зургуудаа өгчихдөг бол их зүгээр санагдсан.

Гонг Конгийн түүхэнд хамгийн хүчтэйд бичигдсэн далайн шуурга “Манхут” Т10-ын үеэр буулгасан тэмдэглэлээсээ хүргэе.

Гарчээ! Nikon Z7 ($3995) болон Nikon Z6 ($1995) камерууд зарлагдаж Sony брэндийн тольгүй камеруудад хамгийн том шалгуур болох нь гарцаагүй. 

Мэдрэхүйн таван үндсэн эрхтнээрээ бид аливаа юмсыг танин мэдэж, өөр өөрийнхөө төсөөллийг бий болгодог билээ. Таван мэдрэхүйг хөглөх цогц орчинг бүрдүүлж, үүгээрээ хүмүүст гэгээн сэрэл, шинэ мэдрэмж, таашаалыг өгөөсэй хэмээн 6 дахь мэдрэхүйг илэрхийлэх “Аяатан” нэрээр үзэсгэлэнгээ нэрийдлээ.

Дүрс, өнцөг, өнгө болгон минь амьдралаас ташуу байг. Худал хуурмаг дүрсэнд биш амьдралд бий болох тохиолдлуудад л оршин байг. Хурц тод өнгө төрхийг амьдрал дээр эсвэл зүүдэндээ бодитоор харахыг хүсэх дотоод төсөөлөлтэй хүн бүхэнд зориулан бүтээв.

Жил бүр хүсэн хүлээдэг Playtime наадмаас хийсэн сурвалжлагаа хүргэе.

  • ido
  • 2017/09/15
  • 18
  • 0
  • 20
  • 0

Жил бүрийн 8-р сарын эхний өдрүүдэд Архангай аймгийн, Хашаат сумын "Цайдам" жуулчны бааз “Бяцхан 99 баатрын аялал” дааганы уралдааныг зохион байгуулдаг юм байна. 9 жил тасралтгүй зохион байгуулж байгаа уг "СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ"-нд сум орон нутгийнхан дор бүрнээ бэлдэн оролцохоос гадна хот нийслэлээс хүүхдүүд ээж ааваараа Монгол баатрын хувцас хэрэгсэл, зэр зэвсэг бэлдүүлэн очиж оролцох болжээ...


2017 оны 7 сарын 9 өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд гал түймэр гар онц ноцтой байдал үүслээ. Уг аймшигт түймрийн голомт дээр авсан гэрэл зургууд /2017 оны 7 сарын 15 өдөр/.

SpaceX компанийн Falcon 9 пуужин Олон Улсын Сансрын Станцад хангамжийн ачаа хүргэхээр өнөөдөр өглөө амжилттай хөөрлөө.

Эх нутгийн минь үлээх салхи, уужим агаар 2017/01/24-31 ний өдрүүдэд Шангри-Ла Худалдааны Төвийн 1 давхарт гэрэл зургийн хэмнэл, эгшгээр хүмүүн таныг уужруулъя хэмээлээ...Та бүхэн саатан морилно уу...
 

Тусгал гэрэл зургийн бүлгэм, Лантуун дохио ТББ, UB Art Gallery хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлож, шийдэл гарцын хамт дэлгэж байна.Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчирах зорилготой юм!

Бидэнд ус агаар "УС АГААР ШИГ" хэрэгтэй байна! Энэ бүхэн нэн даруй гэрэл зурагт л түүх болон үлдээсэй. Утаа арилтал бид жил бүр баримтжуулан дэлгэх болно... #Утаа #УтаагүйUB #NoSmogUB

Байгаль, соёл, ахуйн зураг авдаг National Geographic-ийн гэрэл зурагчин Ira Block Монголын гэрэл зурагчидтай уулзалт хийлээ.