Үзэсгэлэн

12 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ICT EXPO 2018 энэ жил Мишээл экспо төвдөө эргэн иржээ. Үзэсгэлэн болдог газар нь жижиг болсон уу гэмээр оролцогчдын хэсгүүд нүсэр том болжээ. Урамшуулал, үнэгүй зайрмагууд урт оочир дараалал үүсгэсэн байсан нь зураг авахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм байна лээ. Цаашид хэвлэл мэдээллийн цаг ч юм уу байгаад ярилцлага зургуудаа өгчихдөг бол их зүгээр санагдсан.

Мэдрэхүйн таван үндсэн эрхтнээрээ бид аливаа юмсыг танин мэдэж, өөр өөрийнхөө төсөөллийг бий болгодог билээ. Таван мэдрэхүйг хөглөх цогц орчинг бүрдүүлж, үүгээрээ хүмүүст гэгээн сэрэл, шинэ мэдрэмж, таашаалыг өгөөсэй хэмээн 6 дахь мэдрэхүйг илэрхийлэх “Аяатан” нэрээр үзэсгэлэнгээ нэрийдлээ.

Дүрс, өнцөг, өнгө болгон минь амьдралаас ташуу байг. Худал хуурмаг дүрсэнд биш амьдралд бий болох тохиолдлуудад л оршин байг. Хурц тод өнгө төрхийг амьдрал дээр эсвэл зүүдэндээ бодитоор харахыг хүсэх дотоод төсөөлөлтэй хүн бүхэнд зориулан бүтээв.

Гэрэл зурагчин Reka Nyari-гийн "Nude York" ню үзэсгэлэнг бүрэн эхээр нь хүргэж байна.

Наран саран тоонон дээгүүр мянга мянган удаа ирж буцсаар... Хөхрөгчийн доор хөрстийн дээр Монгол хэмээх уулс нь сүрлэг, ус нь тунгалаг, хүн зон нь тэнүүн уужим сэтгэлтэй үндэстэн түмэн он жилээр оршимуй. Төв Азийн энэ зүрхэнд өргөн тал, өндөр хангай, хөвч тайга, говь хээр бүхий л тогтоц нэг дор цогцолж өвөл, зун, хавар ,намар, өглөө орой наран жаргах, мандах нь давтагдашгүй диваажин байдаг билээ...

Эх нутгийн минь үлээх салхи, уужим агаар 2017/01/24-31 ний өдрүүдэд Шангри-Ла Худалдааны Төвийн 1 давхарт гэрэл зургийн хэмнэл, эгшгээр хүмүүн таныг уужруулъя хэмээлээ...Та бүхэн саатан морилно уу...
 

Тусгал гэрэл зургийн бүлгэм, Лантуун дохио ТББ, UB Art Gallery хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлож, шийдэл гарцын хамт дэлгэж байна.Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчирах зорилготой юм!

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT EXPO 2016” үзэсгэлэн “Хязгааргүй боломж” уриан дор 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. “ICT EXPO 2016” үзэсгэлэнгээр Юнител групп зөвхөн үүрэн холбооны салбарт бус мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт тэргүүлэгч групп гэдгээ батлан харуулж байна .


Амстердам хотын "Rijksmuseum"-д /2015.06.05-2015.08.23/ хооронд "Хятадын Эзэнт Гүрэн" нэртэй сонирхолтой баримтат эртний гэрэл зургийн үзэсгэлэн тавигдсаныг сонирхуулж байна.

Өнгөрсөн амралтын өдөр бид "Монголын 108 төрх" үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Гэрэл зурагчин Тавка Монголын метал хөгжим сонсогчидийн хөрөг бүхий “Mongolian Metal Heads Project” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ удахгүй гаргах гэж байгаа юм байна. Тэрээр метал хөгжмийг дагнан сонсдог 66 хүний хөргийг ойрын хэдэн сарын турш буулган цуглуулж орчин цагт байгаа сонсогчид ямар зүйл эдэлж хэргэлдэг, ямар хамтлаг сонсож байгаа талаар хальснаа үлдээхээр зорьжээ. Анх рок тоглолтын зураг хар цагаанаар авч эхлэж байсан зурагчин маань тус зургуудыг Hasselblad 500cm камер ашиглан хотын эвдэрсэн, сүйдсэн газруудад зураг авалтуудаа хийсэн байна. Үүгээр метал хөгжим сонсогчид дуусахгүй бөгөөд цаашид олон олон хүний хөргийг үе үед нь авах том төлөвлөгөөтэй аж. Ингээд 10-р сарын 3-наас Улаанбаатар хотын музейд тавигдах үзэсгэлэнгийн зургуудаас цөөн хэдийг хамгийн эхэнд хүргэе.

Юнител групп “ICТ Expo 2010” үзэсгэлэнгийн “Шилдэг санаачилга” өргөмжлөл хүртлээ.

Бээжин хотноо жил бүр зохион байгуулагддаг "China International Photograph & Electrical Imaging Machinery and Technology Fair" үзэсгэлэнгээс сурвалжлага хийлээ. Хүлээн авна уу..

Мэдээлэл, харилцаа, холбоо технологийн "ICT ЕХРО-2007" үзэсгэлэн тавдугаар сарын 17-21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилж байна.