Түүх

Хүчирхэг тэмдэгт нь улс төрийн хөдөлгөөнд яах аргагүй эерэг сонирхол авч ирэх тал дээр Гитлер маргаангүй үнэнийг өгүүлсэн. Рейхийн суртал ухуулга мөн түүний 50 насны төрсөн өдрийн тодотгосон хас тэмдэг болон бамбараас бүрдэх томоохон баярын жагсаал.

Манай оронд өнгөрсөн зууны эхээр гэрэл зураг дэлгэрчээ. Хувьсгалын өмнө Богд хааны гэрэл зурагчин Дамбадаржаа ихэс дээдсийн зураг авч өгдөг байжээ.

XVII зууны эцэс XVIII зууны эхээр химийн шинжлэх ухааны эрдэмтэд гэрлийн нөлөөгөөр өөрийн чанар, найрлагыг өөрчилдөг хэд хэдэн бодис олж илрүүлсний зэрэгцээ Оросын алдарт эрдэмтэн М.Ломоносов, химич Гротце нар гэрэл зургийн химийн бодисын найрлагын хуулийг нээсэн билээ. Тэр үеийн бромлиг мөнгөний хувирлын нээлт нь одоогийн гэрэл зургийн үндэс болсон юм.

Гэрэл зураг олон арван жилийн ажиглалт, шургуу хөдөлмөрийн үр дүнд үүсч хөгжсөн байна. 

Пикториализм (буюу пиктореализм - мэргэжлийн ном зүйд хоёр янзаар тэмдэглэдэг) гоо зүйн урсгал бөгөөд баримтлагчид нь гэрэл зургийг пикториал (уран зураг шиг, уран зургийг дурайх) байдлаар авахыг эрмэлздэг. Австрийн символизм, Английн прерафаэлизм буюу Рафаэлийн өмнөх гоо зүй болон уран сайхны урсгал, Германы югендштиль буюу модерн урсгал болон Францын ар-деко, ялангуяа импрессионизм нэлээд нөлөөлсөн учир пикторалист гэрэл зурагчдын бүтээлийг гэрэл зургийн импрессионизм ч гэдэг.   

Хэдхэн цагын дараа Америкийн Нэгдсэн Улсын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол Вашингтон хотноо болох гэж байгаа билээ. Хэдийгээр 2009 оныхоос ирэх хүмүүсийн тоо бага байгаа ч 1789 оноос уламжлал болон ирсэн уг өдөр өмнөх Ерөнхийлөгч нарын адилаар Библийн судар дээр гараа тавин тангараг өргөнө. Энэ өдөртэй холбогдуулан ойрын 100 жилд зохион байгуулагдсан тангараг өргөх ёслолын тухай гэрэл зураг, бичлэгийг түүвэрлэн хүргэхээр шийдлээ.