Мэдээлэл

Гарчээ! Nikon Z7 ($3995) болон Nikon Z6 ($1995) камерууд зарлагдаж Sony брэндийн тольгүй камеруудад хамгийн том шалгуур болох нь гарцаагүй. 

Рио-гийн олимпын үеэр Getty Images агентлагийн гэрэл зурагчид 1.5 сая зураг авах төлөвтэй байна. Тус зургуудыг минутын дотор засаж, боловсруулж тэр дор нь хэвлэл мэдээллийн байгууллагууд уруу илгээнэ.

Мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан Canon Professional Services - Brasil үйлчилгээ Рио-гийн олимпд 1500 ширхэг дуран, 950 ширхэг DSLR их бие тус тус бэлдээд байгаа юм байна. Зөвхөн их биений нийт үнэ 6 тэрбум ам доллар хүрнэ. Мөн тэр цуглуулгад байгаа хамгийн хямд дуран нь 1800 ам долларын үнэтэй Canon EF 24-70мм гэнэ.

Hasselblad X1D дунд форматын сенсортой анхны тольгүй камер энэ жилийн эцсээр худалдаанд гаргах гэж байна. Том биетэй H6 системтэй ижил төстэй шинжүүд ихтэй ч маш авсаархан учир студиэс гадна хаашаа ч аваад явах боломжтой болжээ. Хөрөг гэрэл зурагт тохирох уг камерын үнэ 8,995$ байх юм байна.


Өнөөдөр Adobe компани Adobe Photoshop Lightroom програмаа Apple TV-д зориулан үнэгүй гаргана гэж зарлалаа. Ингэснээр гэрэл зургаа зөвхөн iCloud-аар дамжуулж танилцуулах боломжтой байсан дээр нэмээд "Lightroom" болон "Lightroom mobile" програмуудаар веб дээр тавьсан зургуудаа төвөггүй үзэж болох юм байна. Тус програм гарвал студидээ зураг үзүүлэхээс эхлүүлээд хурим дээр зургаа шууд гаргах мөн үзэсгэлэн дээр зураг тайлбарлахдаа татаж томруулах гэх мэт олон талаар ашиглаж болох санагдлаа.

Алтан хальс олон улсын андерграунд кино наадам 6-р сарын 21-нд болно.

Apple компанид үйлчилгээ үзүүлээд шалгуурт нь “тийм” гэж сонсохоос илүүтэй “үгүй” гэх хариуг авах магадлал өндөр боловуу. Тус компанийн өөртэйгөө холбоотой бүхий л зүйлийг боловсронгуй болгох хүсэл зорилго нь Retina MacBook Pro нөүтбүүкийн хананы зургийг шилдэг гэрэл зурагчин Стив Блүүмээр эрээн тахинуудын гайхалтай дүрийг дарахад хүргэсэн байна.