Leica Oskar Barnack award

"Leica Oskar Barnack Award 2017" ялагчаар Terje Abusdal  “Slash & Burn” төслөөрөө шалгарч 25’000 евро болон Лейка М камер дагалдах дуран хэрэгслүүдээр шагнуулжээ. Уламжлалт болон ид шидийн, үүсэл болон хамаарал, баримт болон зөгнөл харуулсан “Slash & Burn” төсөл Норвегийн байгальтайгаа ойр амьдардаг Forest Finns ястнуудын гэрэл зургийг буулгасан нь нууцлаг бөгөөд гайхалтай болжээ.

2017 оны "Leica Oskar Barnack Award" шагналын ялагчаар Sergey Melnitchenko “Behind the Scenes” цувралаараа хүртэж 10’000 евро болон Лейка М камер дагалдах дуран хэрэгслүүдээр шагнуулжээ.

Энэ жил "Leica Oskar Barnack Award" ялагчаар Scarlett Coten “Mectoub” төслөөрөө шалгарч 25’000 евро болон Лейка М камер дагалдах дуран хэрэгсэлүүдээр шагнуулжээ.

"Leica Oskar Barnack Award"- ийн Newcomer 2016 шагналыг “The Unbearable, The Sadness and the Rest” бүтээлээрээ Францын гэрэл зурагчин Clémentine Schneidermann хүртжээ. 

2015 оны Oscar Barnack-ы  нэрэмжит шагналыг Шведээс гаралтай гэрэл зурагчин JH Engström нь “Tout Va Bien” бүтээлээрээ хүртжээ.

Анх 2009 оноос эхэлсэн "Leica Oscar Barnack Award"-ийн нэрэмжит залуу уран бүтээлчдийн Newcomer шагналын 2015 оны ялагчаар Wiktoria Wojciechowska “Short Flashes” цувралаараа тодорсон байна


Чехословакаас гаралтай гэрэл зурагчин Martin Kollar-ийн  Израильд зураг авагдсан “Field Trip” төслөөрөө 2014 оны "Leica Oskar Barnack" шагналыг хүртсэн байна.

Орчин үеийн Хятадын contemporary уран бүтээлчдийн бүтээл надад их таалагддаг. Маш их хүн ам төвлөрсөн мөн бүрэн үйлдвэржсэн нийгмээс гарч ирж буй уран бүтээлчдийн бүтээлүүд үнэхээр өвөрмөц байдаг. Тийм ч учраас та бүгдийг Бээжин хотын 798 Art District-ээр нэг ороод гархийг зөвлөж байна. Харин энэ удаад өмнөх цувралаа үргэлжлүүлж “Leica Oskar Barnack Newcomer Award 2011″-ын ялагч Хятадын contemporary гэрэл зургийн ирээдүй Jing Huang-ын “Pure of Sight” бүтээлийг хүргэж байна.

‘Leica Oskar Barnack Newcomer Award 2010’-ын ялагч Andy Spyra-гийн “Каshmir” проектыг хүргэе. Тус проект нь түүний хамгийн урт хугацаанд хийсэн ажил юм байна. Анх 2007 онд тэрээр Дэлхийн үзэсгэлэнт газруудийн нэг Kashmir-ыг зорьсон бөгөөд гол зорилго нь тэнд амьдарч буй ард иргэдийн аж амьдралыг хальсан дээр буулгах байжээ.

35мм-ийн гэрэл зургийн эцэг болох Германы алдарт оптик инженер Oskar Barnack-ийн нэрэмжит “Leica Oskar Barnack Awards” тэмцээний Newcomer буюу шинэ авъястан шагналтнуудын талаар цуврал болгон нийтлэхээр шийдлээ. 1979 оноос эхлэн зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Newcomer тусгай шагналыг 2009 оноос өгч эхэлсэн бөгөөд эхний ялагчаар Dominic Nahr тодорчээ.