Мото

Энэ спортыг Монгол даяараа мэддэг боловч яг ойлгож дэмждэг нь олон биш. Мөнгөний, цагийн гарз гэх хүмүүс олон байдаг санагдсан. Энэ спортоос авдаг таашаал, мэдрэмжийг бүх хүн үзээсэй гэж боддог. Энэ спорт нь хэдэн машинууд шарвах гэхээсээ илүү жолоочийн ур чадвар шаардсан байдаг. Хот дотор харин ингэж болохгүй шүү.

40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том бартаат замын уралдаан болох "Dakar Rally 2018" 2018.1.6-2018.1.20 ний хооронд 'Өмнөд Америк'-т болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ "Dakar Rally 2018" гэрэл зургуудаас хүргэж байна.

39 дахь жилдээ зохион байгуулагдаж буй дэлхийн хамгийн том бартаат замын уралдаан "Dakar Rally 2017"-ийн гэрэл зургуудаас сонирхуулж байна. Уг уралдаан нь сүүлийн 9 жил 'Өмнөд Америкт' болж буй бөгөөд /2017.01.02-2017.01.14/- ний хооронд амжилттай болж өнгөрлөө.

Канадын уран бүтээлч домогт Honda CB500 мотоциклийн хуванцар дүрсийг 3D хэвлэгчийн тусламжтайгаар бүтээжээ.


Интернэт ухаж байтал ийм гоё Triumph гэдэг мотоциклийн зургууд оллоо

Эхний амьдралдаа бол уг мотоцикл Ducati 1098 байсан бөгөөд Alonzo Bodden гэдэг хүний уралдааны зам дээр унадаг тоглоом нь байжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа тус дугуй ноцтой эвдрэл авсан байна. Эвдэрсэн Ducati-гийн эзэн дугуйгаа сэлбэх биш харин Anglada Originals компанийг хөлсөлж тусгайлан өөрт нь зориулсан мангас болгохоор шийджээ.