Өнөөдрийн гэрэл зураг / POTD

Байгаль, соёл, ахуйн зураг авдаг National Geographic-ийн гэрэл зурагчин Ira Block Монголын гэрэл зурагчидтай уулзалт хийлээ.

Монгол - Япон гэрэл зурагчидийн хамтын ажиллагааны хүрээнд Gamma photo agency залуу гэрэл зурагчидийн уулзалтыг байгуулж Японы баримтат гэрэл зурагчин Masato Seto-г урьж авчран ярилцлага хийлээ. Цаашдаа залуу гэрэл зурагчидийг дэмжих сургалт, үзэсгэлэн зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Рио-гийн олимпын үеэр Getty Images агентлагийн гэрэл зурагчид 1.5 сая зураг авах төлөвтэй байна. Тус зургуудыг минутын дотор засаж, боловсруулж тэр дор нь хэвлэл мэдээллийн байгууллагууд уруу илгээнэ.

Мэргэжлийн гэрэл зурагчдад зориулсан Canon Professional Services - Brasil үйлчилгээ Рио-гийн олимпд 1500 ширхэг дуран, 950 ширхэг DSLR их бие тус тус бэлдээд байгаа юм байна. Зөвхөн их биений нийт үнэ 6 тэрбум ам доллар хүрнэ. Мөн тэр цуглуулгад байгаа хамгийн хямд дуран нь 1800 ам долларын үнэтэй Canon EF 24-70мм гэнэ.

2016 оны зургадугаар сарын 11-нд Дельта IV пуужин NROL-37 хиймэл дагуулыг хөөргөж байгаа гэрэл зургийг 16 настай гэрэл зурагчин John Kraus сэдэж авчээ. Тус зургийг дарахдаа пуужингаас ердөө 60 метрийн зайд камераа байрлуулж чимээ мэдрэгчтэй алсийн удирдлагаар авчээ. Аз болж хүчтэй дэлбэрэлт камерыг гэмтээгээгүй байна.

Улаанбаатар хотын дүр төрх өргөн өнцөгөөр.

Бангладеш улсын Cox’s Bazar хэмээх усан боомтод 100 гаруй морьтон ажиллаж амьдардаг. Тэд өдөржин ажиллаад 5$ олдог бөгөөд амьдралых нь хаана ч хүрдэггүй тул орох оронгүй эрэг хавиар хоноглох нь элбэг.

Нийслэл Улаанбаатар хотын төвд байрлах Монголын Үндэсний Соёл амралтын Хүрээлэнгийн шинэчлэгдэх үйл явц нь нийт 3 үе шатаас бүрдэж байгаа бөгөөд эхний ээлжинд Паркийг олон улсын үйлчилгээ, үйл ажиллагааны стандартад нийцсэн амралт зугаалгын цогцолбор төв болгон цогцлоон бүтээх зорилготойгоор ажиллаж байна. Одоогоор Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь Аттракцион тоглоом, Хөгжөөнт тоглоом, Хоол үйлчилгээ, FEC энтертаймент төв гэсэн үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.


Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Асуулт фото аялал” 7 сарын 4-ний өдөр 5 дахь жилдээ амжилттай болж өндөрлөв. Уг цугларалтад 300 орчим залуус цугларан гэрэл зургийг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үндсэн зорилго дор залуус маань харилцан туршлага солилцон , бүтээлээрээ хоорондоо нөхөрсгөөр өрсөлдлөө.

Өвлийн наранд зуныг хүлээх шиг
Намрын мод хаврыг хүлээнэ.

 

Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч Нүднээс далд ганцхан ижий минь намайг бодно.

Үзэсгэлэнт төрхөө алдахыг би зөвшөөрөхгүй.

Сүсэг биширлээр алгаа хавсран залбирч мөргөмүй.