Студийн зураг

Улбар шар өнгө чамд ямар мэдрэмж төрүүлдэг вэ?

Дизайнер Жереми Скотт (Jeremy Scott) Moschino брэндийн 2017 оны хавар/зуны сурталчилгаандаа Жижи Хадид (Gigi Hadid) болон Белла Хадид (Bella Hadid) нарыг оролцуулсан байна. Гэрэл зургийг Стивен Мейзел (Steven Meisel).

Supreme брэнд шинэ коллекцийн гэрэл зургууд дээрээ Японы алдарт гэрэл зурагчин Nobuyoshi Araki-тай хамтарсан байна. Брэндүүд ийм маягаар тэс ондоо чиглэлээр уран бүтээлээ туурвидаг авьяастнуудыг сонгож байгаа нь бүтээлч сэтгэлгээ нь хэр хөгжсөнийг харуулж байгаа хэрэг.

David Wile болон April Maciborka нар анх удаа нимбэг амсаж байгаа бяцхан хүүхдүүдийн хөргийг хамтран дарсан байна. Үнэхээр эгдүүтэй юмаа!

Артист Alejandro Maestre-гийн ‘Portrait of Julian’ хэмээх уран бүтээл нь өөрийгөө арай илүү хүн болгох түүний тэмцэлийг илэрхийлсэн цуврал юм байна. Мөн бид энэ санааг Maroon 5 – Love Somebody клипээс харсан билээ.

Калифорни гаралтай рэппер Kendrick Lamar a.k.a K.Dot -ийн BULLET сэтгүүлд хэвлэгдсэн зургуудаас хүргэж байна. Миний хувьд анх энэ залуугын “Monster freestyle”  видеог нь Youtube дээр үзээд биширсэн гэж хэлж болно. Яг л Started From Bottom™ хип хоп артистуудын нэг яах аргагүй мөн. Сүүлд гаргасан good kid, m.A.A.d city цомог нь үнэхээр сайн болж олон гоё дуунууд багтсан, сонсоогүй бол сонсож үзэхийг зөвлөж байна.

“A” зэрэглэлийн гэрэл зурагчин Meliassa Rodwell хамгийн сүүлд “Shattered” хэмээх студийн зураг авчээ. Тэрээр ихэвчлэн Европын Harper’s Bazaar, KURV сэтгүүлүүдэд зохиомжуудаа хэвлүүлдэг юм байна.

Германы арт тоглоом үйлдвэрлэгч “Coarse” компани саяхан “The Passage” хэмээх цөөн тоогоор хийгдсэн тоглоомоо толилуулжээ. Уг тоглоом нь хоосон хязгааргүй орчинд гарц хайн хөвж яваа завьтай гурван дүрсийг илэрхийлсэн бөгөөд ердөө л 222 ширхэг үйлдвэрлэгдэжээ.


Гэрэл зурагчин Todd McLellan 50 янзын өдөр тутам хэрэглэгдддэг эд юмсыг задлаж түүнээс гарсан 21,959 эд ангийг цэгцтэй байрлуулсан зургуудыг авсан байна.

Бид нийтлэлдээ ихэвчлэн гэрэл зурагчинг танилцуулдаг бол энэ удаад хамгийн алдартай гэж хэлж болох стилист Matthew Josephs-ийг танилцуулж байна. Дөнгөж 19 настайгаасаа эхэлж тус салбарийн өндөрлөгт ажиллаж эхэлсэн тэрээр бүх нэртэй гэрэл зурагчид, сэтгүүл, брэнд, алдартнуудын стилийг тодорхойлж иржээ. Энэ удаад түүний ASAP Rocky-гийн стилистээр ажилласан зураг авлатыг хүргэе.

Унгарын гэрэл зурагчин Marton Perlaki-ын зургууд үнэхээр өндөр зэрэглэлийх бөгөөд хэний ч нүдийг хужирлана. Түүний бүтээлүүд TIME Magazine, Wallpaper*, Spin сэтгүүлүүдэд тогтмол хэвлэгддэг.

Үнэхээр өвөрмөц бас зоригтой гэрэл зурагчин Frederik Heyman-ий бүтээлүүдээс сонирхуулж байна. Түүнийг өөрийн зураг дардаг стилийнхээ талаар тайлбарлаач гэсэн асуултанд “Би юу хүссэнээ хийх болно!” гэж товчхон хариулт өгчээ.

Гэрэл зурагчин Lacey болон Andrew Gallimore нар иллюстратор Craig & Karl-ын бүтээлүүдийг ашиглаж Vogue Nippon-д маш өнгөлөг зохиомж авч өгчээ. Салбар салбартаа ялгарч чаддаг уран бүтээлчдийн нэгдсэн бүтээлийг үзхэд их таатай байна.

Швейцарын гэрэл зурагчин Fabian Oefner ээлжит уран бүтээлээ гаргажээ. Түүний өмнөх бүтээл нь чанга дугарч байгаа спикер дээр ойсон будагны зураг байсан бол энэ удаад цахилгаан дриллийн үзүүрт түрхсэн будаг хэрхэн цацарч байгааг авчээ.