Хэрэглээ

Шанхайн судалгаа шинжилгээний 200 их сургуулиудын нэвтэрхий толийн дизайн.

Насанд хүрсэн хойноо ч LEGO тоглоомоо хобби болгосон уран бүтээлчдийн гайхалтай бүтээлүүдийг Mike Doyle цуглуулан ном гаргасан байна. Маш их хөдөлмөр хөрөнгө зарсан харагдлаа.

Германы арт тоглоом үйлдвэрлэгч “Coarse” компани саяхан “The Passage” хэмээх цөөн тоогоор хийгдсэн тоглоомоо толилуулжээ. Уг тоглоом нь хоосон хязгааргүй орчинд гарц хайн хөвж яваа завьтай гурван дүрсийг илэрхийлсэн бөгөөд ердөө л 222 ширхэг үйлдвэрлэгдэжээ.

‘The Cure For Greed’ буюу “Шуналын Эм” хэмээх тарианы иж бүрдэл. Уг иж бүрдэлд 24-каратын алтаар бүрсэн шприц мөн 10,000 ам доллараас механик болон химийн аргаар гаргаж авсан 5мл долларын бэх багтсан байна. Шуналд авталгүй ухаалаг явахыг бэлэгдсэн бэлэг дурсгалын зүйл гэж би ойлголоо.

Гэрэл зурагчин Todd McLellan 50 янзын өдөр тутам хэрэглэгдддэг эд юмсыг задлаж түүнээс гарсан 21,959 эд ангийг цэгцтэй байрлуулсан зургуудыг авсан байна.

Bang & Olufsen-н чихэвчнүүд дууны харьцуулашгүй өндөр чанарыг хэрэглэгчид хүргэдэг билээ. Уг чихэвчийг хөнгөн цагаан болон хатуу резинээр хийсэн бөгөөд тэдгээрийн уян хатан, бат бөх удаан эдэлгээтэй байх боломжийг бүрэн хангасан байдаг.

Английн гэрэл зурагчин Danny Bird-ийн photostream-г нэг сонирхоод үзээрэй. Түүний чадамгай авсан студийн зургууд сар бүрийн спорт болон технологийн сэтгүүлүүдээр их хэвлэгддэг юм байна лээ.

Hard Craft брэндийн бүтээгдэхүүнүүдэд би маш их дуртай. Ойрдоо олонд танигдсан брэнд гэхээсээ илүү бие даасан жижиг уран бүтээлч компаниудын бүтээгдэхүүнүүд сэтгэл шингэсэн чанартай санагдах болсон. Удахгүй Монголд орж ирнэ гэдэгт итгэлтэй байна


Жинс өмдний онлайн дэлгүүрийн identity-г Оросын дизайнер Павел бүтээжээ. Тухайн брэндийн нүүр царайг хуучны оргинал бичмэл фонт, гар аргаар хийсэн модон савалгаа гэх мэтээр илэрхийлжээ.

Дизайн хөгжсөөр байхад яагаад хүмүүс нэг хэвийн зүйлээ дахин дахин хэрэглэх ёстой гэж? Тэгвэл Void V02 хэмээх өвөрмөц шийдэлтэй бугуйн цагыг хараад л нийтэлмээр санагдлаа. Эхлээд хархад хаана юу байгаа нь ойлгогдохгүй ч дасаад ирэх цагт хэр их ухаан зарж бүтээсэн гэдэг нь мэдрэгдэх болно.

Хуучны авто нэг их сонирхдоггүй ч Pontiac Deluxe Six ‘Ghost Car’ ихэд өвөрмөц санагдлаа. Тус машины гадаргыг бүхлээр нь уян шилээр (plexiglass) хийсэн бөгөөд анх 1939 онд General Motors компани 25.000$-оор худалдаалж байсан бол өдгөө 308.000$ хүртэл үнэ нь өсчээ.

FilMe Home хэмээх хальсны камертай холбоотой бүхий л худалдаа, үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрийн тухай танилцуулъя. Тус дэлгүүр нь Hong Kong-ын Causeway Bay-д байрладаг тул манайхан очих бүрэн боломжтой. Filme Home нь хуучны камер сонирхогчдод зориулсан энгийн 35мм-ийн хальснаас эхлээд хэдийнээ үйлдвэрлэхээ больсон 110, 120, 220, 4×5, 8×10 хэмжээний хальснуудыг дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулан борлуулдаг. Дээрээс нь нэмээд одоо хит болоод байгаа APS, Lomo, Polaroid хальснууд ч байдаг. Мөн тэд хальс боловсруулах, эртний камерын засварын төв хажуудаа ажиллуулдаг юм байна лээ.

Гэрэл зурагчинд цүнх маш чухал байдаг билээ. Хаана яаж зураг авахаас шалтгаалж цүнхээ том, жижиг, үүрдэг, тохдог гэх мэтээр нь ялгаж хэрэглэнэ. Гэвч миний мэдэх цүнхний брэндүүдийн загвар нь жаахан тиймэрхүү байдаг. Харин энэ Incase брэндийн цүнх ойрдоо их анхаарал татаж байна.

  • 2008/09/02
  • 12
  • 0
  • 21
  • 0

BMW группын албан ёсны импортлогч Наран Моторс ХХК-ийн хамт олон BMW X6 загварын автомашины Монгол дахь албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.