Тусгал

  • ido
  • 2017/09/15
  • 50
  • 0
  • 23
  • 0

Архангай аймгийн, Хашаат сумын "Цайдам" жуулчны баазын нэрэмжит "Адуучдын баяр" сүүлийн 8 жил тасралтгүй зохион байгуулагдаж байгаа юм байна. Тус арга хэмжээ нь сум орон нутгийн залуусын хүсэн хүлээдэг сонирхолтой өдөрлөг юм. Залуусын адуутай харьцах, адуучин хүний ур чадвар, авхаалж самбайг сорихоос гадна адууны соёлын бүрдэл хэсгүүдийг гаднын аялагч жуулчдад сонирхуулах нэг өдрийн сонирхолтой хөтөлбөр болжээ.

  • ido
  • 2017/09/15
  • 18
  • 0
  • 20
  • 0

Жил бүрийн 8-р сарын эхний өдрүүдэд Архангай аймгийн, Хашаат сумын "Цайдам" жуулчны бааз “Бяцхан 99 баатрын аялал” дааганы уралдааныг зохион байгуулдаг юм байна. 9 жил тасралтгүй зохион байгуулж байгаа уг "СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ"-нд сум орон нутгийнхан дор бүрнээ бэлдэн оролцохоос гадна хот нийслэлээс хүүхдүүд ээж ааваараа Монгол баатрын хувцас хэрэгсэл, зэр зэвсэг бэлдүүлэн очиж оролцох болжээ...

2017 оны 7 сарын 9 өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд гал түймэр гар онц ноцтой байдал үүслээ. Уг аймшигт түймрийн голомт дээр авсан гэрэл зургууд /2017 оны 7 сарын 15 өдөр/.

Наран саран тоонон дээгүүр мянга мянган удаа ирж буцсаар... Хөхрөгчийн доор хөрстийн дээр Монгол хэмээх уулс нь сүрлэг, ус нь тунгалаг, хүн зон нь тэнүүн уужим сэтгэлтэй үндэстэн түмэн он жилээр оршимуй. Төв Азийн энэ зүрхэнд өргөн тал, өндөр хангай, хөвч тайга, говь хээр бүхий л тогтоц нэг дор цогцолж өвөл, зун, хавар ,намар, өглөө орой наран жаргах, мандах нь давтагдашгүй диваажин байдаг билээ...

Эх нутгийн минь үлээх салхи, уужим агаар 2017/01/24-31 ний өдрүүдэд Шангри-Ла Худалдааны Төвийн 1 давхарт гэрэл зургийн хэмнэл, эгшгээр хүмүүн таныг уужруулъя хэмээлээ...Та бүхэн саатан морилно уу...
 


Тусгал гэрэл зургийн бүлгэм, Лантуун дохио ТББ, UB Art Gallery хамтран өнөөгийн Монгол улсад “Хүүхдэд” тулгамдаад байгаа хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судлагаагаар нотлож, шийдэл гарцын хамт дэлгэж байна.Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчирах зорилготой юм!

Бидэнд ус агаар "УС АГААР ШИГ" хэрэгтэй байна! Энэ бүхэн нэн даруй гэрэл зурагт л түүх болон үлдээсэй. Утаа арилтал бид жил бүр баримтжуулан дэлгэх болно... #Утаа #УтаагүйUB #NoSmogUB

"Мартагдашгүй намар-2016" фото өдөрлөгийн уралдаанд ирсэн бүтээлүүд. Баг хамт олон нөхөрлөлөөрөө нэгдэж авсан зургийн төрөлд яруу алдарт "Улаан Од" нөхөрлөл бусдаасаа манлайлсан бол хувь хүмүүсийн авсан ганцаарчилсан төрөлд Мөнхсоёл амжилт байгууллаа...Маш богино хугацаанд хурдан сэтгэж баг болон ажиллаж чадсан нийт хөдөлмөрчин олонд талархал илэрхийлье!