Vista

Домогт Porsche компаний SUV төрөлд багтах Macan Turbo загвар нь 400 морины хүч, 550 ньютон метр мушгих хүчийг гаргах хос турбо V6 хөдөлгүүртэй. Тус загвар жижиг оврын машины хөнгөн шаламгай явдал, том оврын машины бартаат замыг туулах чадварыг хослуулж чаддагаараа гайхагддаг.

2014 онд шинэчлэгдэн гарсан загвар нь худалдан авагчид, шүүмжлэгчдийн дурлал болсон дээврийн хөнгөн цагаан хөндлөвчийг буцаан авчраад зогсохгүй классик 911 Tagra дүр төрхийг дахин амилуулсан нүд булаам загвар болж чаджээ.